Улс төр
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбогдох хэсгийг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаан үргэлжилж байна. Өмгөөлөгч нарын зүгээс асуудлыг хэлэлцэх дараалал, дэгтэй холбоотой асуудлаар саналаа хэлж байна. Харин прокурорын зүгээс Хөгжлийн Банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг партнер” компанийн хэргээс эхлэх санал гаргажээ.