Эдийн засаг

БНХАУ-ын эдийн засаг I улиралд 4.5 хувиар өслөө

Нийтэлсэн

БНХАУ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмснээр барилга бүтээн байгуулалтын ажлууд эрчимжжээ.

БНХАУ Covid-19-ийг үл тэвчих бодлогоо цуцалсантай зэрэгцээд тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.5 хувиар өссөн байна. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид дөрвөн хувиар тэлнэ гэж үзэж байв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үед 2.9 хувиар тэлж байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болж байгаа аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг энэ онд таван хувьд хүргэх зорилтын хажууд тааруу дүн юм.

БНХАУ-ын хувьд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр барилга бүтээн байгуулалтын ажлууд эрчимжжээ. Мөн жижиглэн худалдааны борлуулалт гуравдугаар сард 7.5 хувиар өссөн гэж шинжээчид таамагласан нь эдийн засаг идэвхэжсэнийг харуулж байна.

Энэ мягмар гарагт БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн, жижиглэн худалдаа, хөдөлмөрийн зах зээлийн голлох эдийн засгийн үзүүлэлтүүд гарна.

Exit mobile version