Энтертайнмент
Хятадын акробатчин үзүүлбэрээ бэхэлгээгүй үзүүлж байгаад унаж амиа алджээ
Хятадын акробатчин эмэгтэй Сүжоу хотноо болсон тоглолтын үеэр унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алджээ. Тэрээр үзүүлбэрээ үзүүлэхдээ хамгаалалтын бэхэлгээгүй байсан аж.
Сун Моумоу нөхрийн хамт үзүүлбэрээ үзүүлж байсан бөгөөд түүнийг трюк хийсний дараа нөхөр нь барьж авч чадаагүй байна. Эмэгтэй 10 метр орчмын өндрөөс унажээ.
Унасныхаа дараа тэрээр амьсгалж байсан ч эмч нар аварч чадаагүй байна. Тухайн үед яагаад хамгаалалтын тор татаагүй байсныг тодруулахаар хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.
Хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд тус компани өмнө нь ч хамгаалалтын бэхэлгээ, тор тавьдаггүй байсныг гэрчлэх архивын бичлэгүүд дэлгэсэн байна.
Хятадын Global Times сонинд бичсэнээр тус улсын акробатчидын холбооноос жүжигчдийг хамгаалалтын хэрэгслийг үл тоомсорлохгүй байхыг уриалсан байна.
Жүжигчин Сун Моумоуг амиа алдсаны дараа нийгмийн сүлжээнд хүмүүс багагүй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Акробатчид илүү гоё харагдаж, их мөнгө олохын тулд тоглолтоо хамгаалалтын бэхэлгээгүй үзүүлсэн гэж бичсэн байна. Мөн тус тоглолтыг зохион байгуулсан компанийг аюулгүй байдал хангаагүй хэмээн буруушаажээ. Түүнчлэн Хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд тус компани өмнө нь ч хамгаалалтын бэхэлгээ, тор тавьдаггүй байсныг гэрчлэх архивын бичлэгүүд дэлгэсэн байна.
Өмнө нь хос хоёр ямар нэг бэхэлгээ хамгаалалтгүйгээр хэд хэдэн удаа үзүүлбэр үзүүлж байсан бөгөөд ийм эрсдэлтэй алхам хийснээр өндөр цалин авдаг байх магадлалтай гэж бичжээ.
Эх сурвалж: ВВС