Дэлхий

Ромын пап Монголд айлчлахаа дахин баталжээ

Нийтэлсэн

Ромын католик шашны тэргүүн пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард анх удаагаа Монгол улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тэр Ватиканд өөрийнх нь гадаад аяллыг хариуцдаг Италийн агаарын тээврийн компанийн ажилтнуудтай уулзахдаа энэ талаар дахин мэдэгдсэн байна.

“Хэрвээ бурхан болгоовол би хоёр долоо хоногийн хугацаатай 41 дэх мөргөлийн аяллаа Унгараас эхэлнэ. Дараа нь Марсель, дараа нь Монголд очих болно” гэж пап хэлснийг Ватиканы хэвлэлийн алба мэдээлжээ.

Ромын католик шашны тэргүүнүүд өмнө нь Монгол улсад айлчилж байгаагүй юм.

Ватиканы сайтад мэдээлснээр Монгол улсад одоо 1,300 орчим католик шашинтан байдаг гэнэ. Ромын пап 1922 онд анх Монголд элчээ томилж байсан ч коммунист засаглалын дарамт шахалтын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 1992 он хүрсэн тухай бас мэдээлжээ.

Есдүгээр сарын 23-ны өдөр Францын өмнөд эргийн Марсель хотод айлчилсныхаа дараа пап шууд Монголыг зорих юм байна.

 

Эх сурвалж: Catolic News Agency

Exit mobile version