Улс төр

Элчин сайд Д.Ганболд Бутаны хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Нийтэлсэн

Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэсэн байна хэмээн ГХЯ мэдээлэв.

Exit mobile version