Дэлхий

Казахстанд салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэрэгт холбоотой гурван хүнийг баривчилжээ

Нийтэлсэн

Казахстан улсын Умард Казахстан мужийн удирдлагууд өчигдөр тус мужийн төв Петропавл хотоос Ард Түмний Зөвлөл хэмээх салан тусгаарлагч бүлгийн гурван гишүүнийг баривчилжээ.

Хэрвээ шүүх тэднийг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсанд буруутгавал долоо хүртэл жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэхийг мужийн прокурорын газар мэдээлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Ард Түмний Зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүмүүс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах улсыг байгуулснаа сошиал орчинд зарлан тунхаглаж байв.

Энэ бол хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байх үеийн Казахстаны нэр юм. Өнгөрсөн хугацаанд мужийн прокурорын газар дээрх бүлгийн гишүүдийн үйлдлийг мөрдөн шалгасны дараа салан тусгаарлах шинж тэмдэг илэрсэн гэж дүгнээд баривчилжээ.

Казахстан улсын 19 сая хүн амын 16 орчим хувийг орос үндэстэн эзэлдэг. Эдгээрийн ихэнх нь ОХУ-тай хил залгаа умард бүс нутгуудад оршин суудаг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe

Exit mobile version