Улс төр

Х.Нямбаатар: Төрийн захиргааны төв байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх шаардлага бий гэдэг утгаар ҮХНӨ-д тусгасан

Нийтэлсэн

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д Засгийн газраас энэ сарын 14-ний өдрөөс эхлэн санал авч байгаа.

Засгийн газрын сайтад байршуулсан мэдээлэл дэх хуулийн төсөл /энгийн/ татаж авах гэсэн хэсэгт “Төрийн дээд байгууллагуудыг улсын нийслэлд заавал байх зохицуулалтыг өөрчилнө” гэх өгүүлбэр оруулсан байна.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар “Хууль Зүй, Дотоод Хэргийн яам хуулийн төслийн үзэл баримтлалыг хамт батлалцдаг. Өнөөдөр бид хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран баталсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь гурван асуудлын хүрээг хамарсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудал.

Үндсэн хуульд “Төрийн эрх барих дээд байгууллагууд байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гэж заасан учир яам, агентлагуудыг Хөшигийн хөндий юм уу, Төв аймаг бусад газар руу шилжүүлэх боломжгүй болоод байгаа.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны төв байгууллагуудыг Улаанбаатар хотоос өөр засаг захиргааны нэгжүүдэд байрлуулах шаардлага байгаа гэдэг утгаар тусгасан” гэсэн тайлбар өгөв.

Exit mobile version