Энтертайнмент

FIBA: ОХУ-ын сагсан бөмбөгчдийг олимпын эрхийн тэмцээнд оруулсангүй

Нийтэлсэн

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг Парис-2024 олимпын наадмын эрхийн тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Тус холбооны албан ёсны мэдэгдэлд “Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан ОУОХ-ны зааврын дагуу бид шийдвэр гаргасан. Багийн спортын болон дайныг дэмжсэн, ОХУ-ын хүчний байгууллагад харьяалагддаг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр байгаа. Тиймээс Оросын эрэгтэй багийг олимпын эрхийн тэмцээнд оролцуулахгүй” гэж дурджээ.

Наймдугаар сарын 12-20-нд болох Олимпын эрхийн тэмцээнд 40 шигшээ баг оролцож, шилдэг таван баг нь олимпын эрхээ авах юм. Тус тэмцээнд ОХУ-ын багийн оронд Болгарын шигшээ өрсөлдөх болно.

Exit mobile version