Дэлхий
Хубэй мужид хөл хорионы дэглэмийг чангатгалаа
Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдварын голомт болох Хятадын Хубэй мужид өчигдрөөс /2020.02.16/ эхлэн хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлжээ.
Тус мужийн 24 сая хүнийг гэрээсээ гарахгүй байхыг тушаасан байна. Мөн бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж гаргах, гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх, хурим, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглож, оршуулгын ёслолыг цомхон хүрээнд хийж байх, гудамжаар зөвхөн цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд эсвэл тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл явах, өрх бүрээс зөвхөн нэг хүн гурван өдөр тутамд суурингаас гарч, шаардлагатай хүнс, бараа бүтээгдэхүүн худалдаж авах эрхтэй байх зэрэг дэглэмийг хатуу баримтлах шаардлагатай болж байна.
Нийт 58 сая орчим хүн амтай Хубэй мужид Хятадад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын 80 орчим хувь, нас баралтын 96 хувь оногдож байна. Тиймээс эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг гэрт нь бүрэн хорих арга хэмжээ авч байна гэж ойлгож болох юм. Дээрх хатуу дэглэм хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: SCMP