Дэлхий

АНУ-ыг Азид цөмийн зэвсэг дэлгэрүүлж байна гэв

Нийтэлсэн

АНУ Австралид цөмийн шумбагч онгоцнуудыг хууль бусаар өгснөөрөө Азийн бүс нутагт цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлж байна гэж БНХАУ-ын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лю Сяомин мэдэгдлээ.

Тэрбээр “АНУ болон Их Британи улс Австралид хууль бусаар цөмийн шумбагч онгоц өглөө. Энэ нь үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэлт юм. Энэ явдал тус бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна” гэжээ.

БНХАУ-ын тусгай төлөөлөгчийн ярьснаар дээрх явдал нь АНУ энх тайван, аюулгүй байдлын асуудалд хамгийн их таагүй байдал үүсгэж байгаа улс аж.

АНУ-ын Төрийн департамент мөн Австралид 895 сая ам.доллароор “Tomahawk” далавчит пуужин болон түүний тоног төхөөрөмжийг худалдахыг дэмжсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден AUKUS-тай хамтран ажиллаж байгаа явдлыг Хятад улс түрэмгийлэл гэж харах эсэхт санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн Австрали АНУ-аас шумбагч онгоцнууд авах нь AUKUS-тай хамтын ажиллагааны хүрээнд болж буй ажил бөгөөд цөмийн зэвсэг авч явахгүй гэсэн байна.

Exit mobile version