Нийгэм

Хатгал-Жанхай-Тойлогтын хатуу хучилттай долдугаар сард ашиглалтад орно

Нийтэлсэн

“Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт баригдаж буй хатуу хучилттай замын эхний хэсэг ирэх долдугаар сард ашиглалтад орно” хэмээн БОАЖЯ мэдээлэв.

Тодруулбал, замын бүтээн байгуулалтын ажлын 2022 оны гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж.

Энэ оны долдугаар сард Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 2 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км замыг ашиглалтад оруулна гэдгийг төслийн гүйцэтгэгч хэлж байна. Үлдсэн хэсэг нь энэ онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Замын ажилд 5.5км гео торлог хязгаарлагч ашиглаж байгаа бөгөөд уг технологи нь цэвдгийн тогтвортой байдлыг хангах юм байна. Замын чанарын стандартад гурван жилийн баталгаа өгнө. Уг ажлыг “ЭС АР ПИ инженер консалтинг Монголиа” компани гүйцэтгэж байгааг албаныхан мэдээллээ.

Замын бүтээн байгуулалтын ажлын танилцуулга:

  • Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам
  • Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам
  • Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам
  • •Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол
  • •Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах 5 ажлаас бүрдэнэ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 километр, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километрт хатуу хучилттай авто зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлж байв.

Exit mobile version