Улс төр

Н.Учрал: ТӨК-иудын ТУЗ-ийн данхар бүтцийг засаж, ₮30 тэрбум хэмнэнэ

Нийтэлсэн

ЦХХХ-ын сайд Н.Учрал /Шилэн ажиллагаа/-тай холбооотой даваа гарагийн ээлжит мэдээллээ өглөө.

Тэрээр “Шүүр ажиллагааны хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагаар төрийн өмчит компаниудын засаглалыг засаж ажлууд үр ашгаа өгч байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани, хамаарал бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар, нэгж нийт 39 байгууллагын газар хуулиар ТУЗ-тэй байх шаардлагатай 5-аас бусдыг нь татан буулгасан.

12 компанийн 84 ТУЗ-ийн гишүүний зардал 2023 онд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгож, дөрөв дахин буулгаж, 75%-аар хэмнэж чадсан.

Цаашид бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг бүхэлд нь засаж, өөрчлөн байгуулалт хийснээр 30 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр Д.Амарбаясгалан даргаа ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр 5Ш ажиллагаа хоорондоо нягт холбоотой байна” гэв.

Exit mobile version