Улс төр
ЖДҮДС-аас авсан 221.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна
ЦХХХ-ын сайд Н.Учрал /Шилэн ажиллагаа/-тай холбооотой даваа гарагийн ээлжит мэдээллээ өглөө.
(2023.04.24)
Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг /ЖДҮДС/-ийн мэдээллийг shilen.gov.mn платформд нээлттэй байршуулсан талаар мэдээллийг өгөв.
ЖДҮХС 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээлийг 1295 хүн, хуулийн этгээдэд олгожээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 221.4 (221,394,906,030) тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.
Цаг хугацаанд нь зээлээ төлж, зээл авсныхаа үр ашгийг гаргаад ажиллаж байгаа, ажлын байр бий болгож байгаа олон байгууллага байгаа ч эргэн төлсөн нь 20 хувь ч хүрэхгүй байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Зээл авсан болгон буруутан биш. Авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа, ажлын байр, баялаг бүтээж байгаа улсын төсөвт орлого бүрдүүлж байгаа компаниудыг нийтэд нь буруутгах нь зохисгүй. Тиймээс бодитой судалгаа, дүгнэлт хийх ёстой” гэв.