Эдийн засаг

Хятадын Элчин сайд: Крым Оросынх

Нийтэлсэн

Францад суугаа БНХАУ-ын Элчин сайд Лю Шэе Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын талаар маргаантай байр суурь илэрхийлсэн билээ. Үүнээс болж Балтын тэнгисийн орнууд Бээжингээс тайлбар шаардсан юм.

Тэгвэл Парист суугаа Хятадын Элчин сайд Лю Шэе Крымийн хойгийн талаар “Крым түүхэндээ Оросынх байсан. Оросынх ч байгаа” гэж Францын “LCI” сувагт ярьжээ. Тэрбээр Крым эхлээд Оросынх байсныг хэлээд “Хрущёв Крымийг ЗХУ-ын үед Украинд өгсөн” гэсэн байна.

Хятадын Элчин сайд Францын “TF1” телевизэд ярихдаа “Олон улсын хууль, эрхзүйд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын статус тодорхойгүй байдаг. Тэдгээр улсын тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх ямар нэгэн олон улсын гэрээ байдаггүй” гэсэн билээ. Үүний дараа Балтын тэнгисийн Эстони, Латви, Литва улсууд өөрсдийн улс дахь БНХАУ-ын Элчин сайд нарт эсэргүүцэл илэрхийлж, тайлбар шаардсан юм.

Exit mobile version