Дэлхий

Кипрт Украины 3000 дүрвэгчийг зочид буудлаас гаргана

Нийтэлсэн

Киприйн эрх баригчид зуны улирлыг угтан зочид буудлуудаасаа Украины 3000 дүрвэгчийг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

“AlphaNews” сайтад мэдээлснээр Киприйн эрх баригчид тус улсын 21 буудалд буй дүрвэгсдэд тавдугаар сарын 31-ний өдөр гэхэд өөр амьдрах газар олохыг мэдэгджээ.

Зургаадугаар сарын 1-нээс хойш Украины дүрвэгсдийг хүлээн авах зочид буудлуудыг Аялал жуулчлалын яамны тендерээр тодруулах юм байна.

Үүний өмнө Румыны иргэд цагаачдыг дэмжих хуулийн төслөөс болж Украины дүрвэгсдийг нүүхийг шаардаж эхэлсэн билээ. Мөн Польш, Германд иргэд украин дүрвэгсдийг зодож, гэртээ харихыг шаардсан хэрэг гарчээ.

Exit mobile version