Энтертайнмент
Жүдо: ДАШТ-д оролцох Украины шигшээ баг
Энэ сарын 7-14-нд Катарын Дохад жүдо бөхийн ДАШТ явагдана. Украин улсаас 14 жүдоч өрсөлдөх бөгөөд эрэгтэй бүх жинд, харин эмэгтэй 7 жингээс тавд нь хүч сорих юм. Мөн багийн барилдаанд оролцохгүй гэнэ. Эрэгтэй хүнд жингийн Яков Хаммо хүнд гэмтэл авч, энэ жил барилдахгүй болсон билээ.
Украины шигшээ баг:
Эрэгтэй: Артем Лесюк, Дильшот Халматов (60 кг), Богдан Ядов (66 кг), Владислав Казимиров (73 кг), Геворг Манукян (81 кг), Артем Бубырь (90 кг), Антон Савицкий (100 кг), Евгений Балевский (100+ кг).
Эмэгтэй: Мария Буек (48 кг), Дарья Белодед (57 кг), Юлия Гребеножко (63 кг), Елизавета Литвиненко, Юлия Курченко (78 кг), Руслана Булавина (78 кг).