Нийгэм
Камержуулснаар Чингэлтэй дүүрэгт гэмт хэрэг 50 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 70 хувиар өсжээ
Нийслэлийн түгжрэлийг шийдэх үүрэгтэй сайд Ж.Сүхбаатар өчигдөр Чингэлтэй дүүрэгт Камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
Нийслэлийн хэмжээнд анхдагч болох энэ төвийн алба хаагчид тус дүүргийн дөрвөн хороонд 359 камераар 24 цагийн турш хяналт тавьдаг.
2022 оны аравдугаар сард камержуулж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт 50 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 70 хувиар нэмэгджээ. Дахин 1000 камер суурилуулахаар дүүргийн удирдлагууд ажиллаж байна.