Энтертайнмент
Louis Vuitton брэндийг эзэмшигч хагас их наядын үнэлгээнд хүрсэн Европын анхны компани болов
Францын тансаг эдлэлийн LVMH компанийн зах зээлийн үнэлгээ өчигдөр $500 тэрбумд хүрснээр ийм өндөр босгыг давсан Европын анхны компани болжээ.
Тус компани Louis Vuitton, Christian Dior, Moёt & Chandon, TAG Heuer, Bulgari, Tiffany зэрэг тансаг ангиллын олон брэнд бүтээгдэхүүнийг эзэмшдэг юм.
Даваа гарагт LVMH компанийн нэгж хувьцааны ханш 0.9 еврогоор өсөж, зах зээлийн үнэлгээ нь анх удаа хагас их наяд ам.долларыг давжээ.
Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 30 хувь өсөж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн жагсаалтад ороод байгаа билээ.
Компанийн ерөнхийлөгч Бернар Арногийн хувийн хөрөнгийн хэмжээ өчигдрийн байдлаар $212 тэрбумд хүрч, Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгөөс $47 тэрбумаар дутуу буюу дэлхийн баячуудын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэрбээр энэ сарын эхээр $200 тэрбумын босгыг давсан хөрөнгөтэй Европын анхны хувь хүн, дэлхийн түүхэнд гурав дахь хүн болж байв.
LVMH компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 79.2 тэрбум евро хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Энэ оны эхний улирлын орлого 17 хувь өссөн нь төсөөлж байснаас хоёр дахин өндөр өсөлт болсон байна.
Эх сурвалж: The Guardian