Энтертайнмент

Жиминтэй адилхан болохын тулд 12 мэс засал хийлгэсэн залуу НАС БАРЖЭЭ

Нийтэлсэн

“BTS” хамтлагийн гишүүн Жиминтэй адилхан харагдахын тулд нэг жилийн хугацаанд олон төрлийн мэс засалд орсон залуу нас баржээ.

Saint Von Colucci орон нутгийн цагаар ням гарагийн үүрээр Өмнөд Солонгосын нэгэн эмнэлэгт 22 настайдаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч даваа гарагт мэдээлжээ. Тэрээр мэс засал хийлгэж байх үедээ хагалгааны хүндрэлийн улмаас таалал төгссөн байна.

 

 

Saint Von Colucci 2019 онд Канадаас Өмнөд Солонгост иржээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард эрүүндээ суулгасан суулгацаа авахуулахаар бямба гарагт эмнэлэгт очсон тэрээр халдвар авсан гэнэ. Түүнд амьсгалын аппарат залгах шаардлагатай болсон бөгөөд үүнээс хэдэн цагийн дараа нас баржээ.

Түүний төлөөлөгч Блэйк “Үнэхээр эмгэнэлтэй, харамсалтай явдал боллоо. Тэр эрүүгээ хэт дөрвөлжин, том гэж бодсон учраас янзлуулахаар шийдсэн. Тэр гадаад төрхөндөө маш итгэлгүй байсан” гэжээ.

 

 

Талийгаач сүүлийн 12 сарын хугацаанд нүүрний хэлбэр засах, хамар засах, уруул багасгах, нүд, хөмсөг өргөх зэрэг нийт 12 хагалгаанд орж, 220.000 орчим ам.доллар зарцуулжээ.

Хүрэн үс, цэнхэр нүдтэй байсан Saint Von Colucci Өмнөд Солонгост гадаад төрхөөсөө үүдэн ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэнэ. Тэрээр “Pretty Lies” хэмээх нэртэй 8 ангит кинонд Жиминий дүрийг бүтээж байжээ.

 

 

Exit mobile version