Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намууд бохир мөнгөнөөс ангид байх ёстой

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал олон жил яригдсан. Их олон жилийн дараа салхи оруулахаар болж, хуулийн төсөл парламентын босго давж орж ирлээ. Үндсэндээ парламентын олонх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Таны хувьд хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ, хэр чамбай хууль орж ирсэн гэж бодож байна?

-Сүүлийн гурван парламент дамнан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж оролдсон. Ингээд 2020 онд УИХ-аар эхний хэлэлцүүлгээр нь Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан. Ер нь, Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн түүхээс харахад хамгийн бага шинэчлэгдсэн салбар бол улс төрийн салбар байдаг. Тэр дундаа улс төрийн намын санхүүжилтийн асуудал байгаа юм. Монгол Улсын авлигын өнөөгийн байдал, улс төр бизнесийн хамаарал, улс төр дэх бохир мөнгөний нөлөөг харахаар улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой байна.

Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох зөвлөмж ч байдаг, иргэд олон нийтийн шахалт шаардлага ч байдаг. Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө ямар хүчтэй байгаа билээ. Намууд компани, олигархуудын нөлөөнд орсон байна. Зарим нам нь компанийн шинжтэй ч байна. Тиймээс энэ УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн том реформ хийж, намын санхүүжилтийг шинэчилж чадах юм бол Монголын ардчилал, хөгжлийн бодлогод их том хувь нэмэр оруулах юм. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намууд бодлогын нам болж төлөвших, дотоод ардчилалтай байх, санхүүжилт нь ил тод, хариуцлагатай байх чиглэлд өөрчлөлт орсон. Олон нийтийн хувьд Монгол Улс их олон намтай байна. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд 36 нас бүртгэлтэй байна. Гэтэл намууд хариуцлагагүй, иргэдийн итгэлийг даадаггүй гэх шүүмжлэл бий. Тиймээс намуудыг олон нийтийн иргэлийг даасан, нийгэмдээ хариуцлага хүлээдэг байх өөрчлөлтийг хийж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, намууд тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэнэ.

-Жишээ нь?

-Гишүүд, дэмжигчдийнхээ боловсролыг дээшлүүлэх, иргэдэд ардчилал хүний эрхийн талаар мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээнэ. Дээр нь, намууд бохир мөнгөнөөс хол байна. Нэг үгээр хэлбэл, бизнес эрхлэгчдээс ангид байна. Хөрөнгө мөнгөтэй цөөхөн хэдэн хүнээс ангид байна. Нам улс төрийн санхүүжилт, бүх орлого зарлагаа ил тод байлгана.

-Хэрэв улс төрийн нам, эвсэл санхүүжилтээ ил тод мэдээлэхгүй бол ямар хариуцлага хүлээлгэхээр заасан бэ?

-Улс төрийн намууд санхүүжилтээ ил тод мэдээлж чадахгүй бол тодорхой хэмжээнд хариуцлага хүлээнэ. Тухайлбал, 1990 онд байгуулагдсан нам байлаа гэхэд өнгөрсөн хугацаанд хурлаа хийгээгүй, дарга нь солигдоогүй нэг хүний нам болчихсон, тэнд ямар ч гишүүдийн дуу хоолой байхгүй байна. Эсвэл цөөн хэдэн хүний эрх ашгийг төлөөлсөн, сонгуулийн үеэр л хөдөлгөөнд ордог, нам эсвэл компанийн нэр дээр мөнгө аваад сонгуульд өрсөлддөг байж болохгүй. Харин эсрэгээрээ намууд нийгмийн олон төлөөллийн бүлгийг хангах ёстой. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуус, ахмад гэх мэт. Эдгээрийг заавал хангасан байх шаардлагатай. Гишүүдэд үйл ажиллагаагаа тайлагнана, олон нийтэд ч тайлагнадаг байх үүргийг хүлээлгэж байна. Нам, эвсэл цаг зуурын шинжтэй, популимз бодлого явуулдаг. Сонгуульд ялах гэж бэлэн мөнгө амладаг. Үүнийг зогсоохын тулд намууд бодлогын нам болох ёстой. Намууд дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй. Тэндээсээ бодлого гаргадаг, түүгээрээ сонгуульд өрсөлддөг болно. Ард иргэд ч олны танил хүний популизмийг биш яг бодлогыг сонгодог эрх зүйн орчныг төлөвшүүлэхийн тулд бодлогын намыг бий болгох юм. Хэрэв нам сонгуульд оролцож, тодорхой хэмжээний дэмжлэг авсан тохиолдолд намд олгож байгаа төсвийн санхүүжилтийн зарцуулалтыг нь нарийн тусгаж, зааж өгч байна. Тухайлбал, санхүүжилтийн 15 хувиас доошгүй нь бодлогын судалгаанд зарцуулах ёстой. Ингэж байж популист буюу зөвхөн сонгуульд зориулсан цаг зуурын шинжтэй бодлогоос татгалзах юм. Улс орны хөгжлийн бодлоготой илүү уялдах нь байна. Хамгийн гол өөрчлөлт нь ерөөсөө л санхүүжилт нь ил тод байх юм.

-Хувийн компани, хувь хүний хандивыг хязгаарлаж байгаа юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ, хязгаарлаж байгаа. Өнгөрсөн практикаа харахаар их олон нам нэр дэвшиж байгаа хүнээсээ дэнчингийн мөнгө гэж авдаг, нэхдэг. Энэ тохиолдолд хүссэн, хүсээгүй мөнгөтэй хүн, эсвэл том компанийн төлөөлөл нэр дэвшдэг, орж ирдэг. Ингэхээр улс төр, бизнес нь маш хатуу хамааралтай болчихсон байна. Тэр бизнес эрхлэгчид нь эргээд сонгуульд оролцсон мөнгөө олохын тулд төрийн бодлогод лобби үзүүлдэг, хууль эрх зүйг ч компаниудад ашигтай байдлаар боловсруулж баталж ирсэн байна. Тэгвэл энэ байдлыг одоо таслан зогсоох ёстой. Үүнийг шийдэхийн тулд улс төрийн намын санхүүжилтийн реформ голлоно гэж харж байна.

-Нөгөө талдаа сонгогчдын боловсрол муу байна гэх шүүмжлэл байдаг. Сонгогчид боловсрол нимгэн, мэдээлэл дутмагаас болж тухайн нэр дэвшигч, намын мөрийн хөтөлбөрийг хардаггүй гагцхүү мөнгө өгсөн нэр дэвшигчийг дугуйлах тохиолдол их байдаг шүү дээ?

-Энэ бол чухал сэдэв. Манай улс шинэхэн ардчилалтай. 30 жил гэдэг бол урт хугацаа биш. Бид ард иргэд, сонгогчдод хувь хүнийг биш яагаад бодлого сонгох ёстойг нь, сонгуульд оролцох нь ямар чухал вэ гэдгийг байнга төрийн дэмжлэгтэйгээр соён гэгээрүүлж, мэдээлэл түгээж явах ёстой. Өнгөрсөн хугацаанд үүнийг хангалттай сайн хийж чадаагүй. Уг нь, олон улсын жишгээр Сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролд анхаарах ёстой юм. Гэтэл өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулийг харахад Сонгуулийн ерөнхий хороо сонгууль л зохион байгуулах үүрэгтэй явж ирсэн. Сонгогчдын боловсролд анхаарч ирээгүй. Энэ талын төсөв, мөнгө нь ч бага байж. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг дагалдуулж Сонгуулийн төв байгууллагын хуулийг өргөн барина. Энэ хуульд сонгуулийн төв байгууллага нь улс төрөөс хараат байхаас гадна сонгогчдынхоо боловсролд анхаарсан үүрэг заалтыг тусгаж өгнө.

-УИХ-ын сонгуульд хоёр дараалж ороогүй улс төрийн нам, эвслийг идэвхгүйд тооцож, татан буулгах хүртэлх арга хэмжээ авах заалт тусгагдсан байна билээ?

-Иргэдийн хамгийн их хүсэж байгаа нь намуудад хариуцлага тооцохыг шаардаж байна. Хүн ам цөөн байж олон намтай байна гэдэг шүүмжлэл бий. Гэтэл улс төрийн нам гэдэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэг том баталгаа байдаг. Энэ ч утгаараа намуудыг шууд хүчээр татан буулгаж, тоог нь цөөлж болохгүй. Улс төрийн намуудын гол зорилго нь төрийн түвшинд хүрсэн бодлого гаргаж өрсөлдөх, иргэдэд бодлого хөтөлбөрөө сурталчилж, сонгуульд оролцох шүү дээ. Хэрэв улс төрийн намын гол үүргээ биелүүлээгүй, нэр төдий байгаа тохиолдолд тодорхой хэмжээний шаардлагыг тавина. Үүний нэг нь тухайн нам хоёр удаа дараалж сонгуульд оролцоогүй, эсвэл санхүүгийн тайлангаа ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцно. Энэ хугацаанд нам нь алдаагаа засч санхүүгийн тайлангаа өгч, сонгуульд оролцсон тохиолдолд намын статус нь сэргэнэ. Харин алдаагаа засахгүй бол намын татан буулгах заалт орж ирж байгаа юм. Нам, эвсэл нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаагийн нэг хэлбэр нь энэ юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дээр УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмж 152 болгох асуудал яригдаж байна. Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам дэмжихээ илэрхийлсэн ч зарим гишүүд болон иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжиж байгаа юу?

-Засгийн газраас санал авч байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу парламентын чадамжийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байсан. Тухайн үед эрдэмтдийн зүгээс бүгд тоог нэмэх нь зүйтэй гэж хэд, хэдэн үндэслэл дэвшүүлж байсан юм. Нэгдүгээрт, Монгол Улсын хүн ам, газар нутгийн онцлог байна. Хоёр том гүрний дунд оршдог жижиг улсын хувьд аюулгүй байдлын дархлаагаа нэмэгдүүлэх, парламент нь иргэдээ төлөөлсөн хүчтэй байх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмэх нь аюулгүй байдлын хувьд өндөр ач холбогдолтой байна. Хоёрдугаарт, жижиг улсын жижиг парламент гэдэг бол гаднын ямар нэгэн нөлөөнд автах эрсдэл байна. Энэ эрсдлийг багасгахын тулд тоог нэмэх шаардлагатай. Гуравт, парламент хүн амаа төлөөлж байх ёстой. Дээр нь газар нутгаа төлөөлж байх хэрэгтэй.

-Гэхдээ парламент хүн амын төлөөллөө тэгш хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй шүү дээ?

-Тийм ээ, УИХ хүн амын төлөөллөө тэгш хангах ёстой. Өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулийн долоо нь мажоритараар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, газар нутгийн төлөөллийг парламент хангалттай сайн хангаж ирсэн. Харин хүн амынхаа төлөөллийг огт хангаж чадаагүй. Хүн амын төлөөллийг хэрхэн хангах ёстой гэхээр тухайн улсын сонгогч хаана амьдарч байгаагаас үл хамаарч өөрийг нь төлөөлсөн тэгш тооны төлөөлөлтэй байх ёстой юм. Тэгж байж тэр иргэний дуу хоолой төрийн бодлогод хангагдана. Би бол Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Би 100 мянган сонгогчийг төлөөлж байна. Хөдөө, орон нутгаас сонгогдсон гишүүд дунджаар 40-50 мянган сонгогчийг төлөөлж байх жишээтэй. Энэ бол тэгш бус байдал юм. Тэгэхээр бид болж л өгвөл хүн амын төлөөллийг тэгш хангасан УИХ-тай байх ёстой. Үүний тулд пропорционал элементийг оруулж ирэх ёстой. Парламентын гишүүдийн тэн хагас нь газар нутгийнхаа төлөөлөл болж мажоритараар орж ирэх ёстой. Үлдсэн тэн хэсэг нь хүн амынхаа төлөөлөл болж пропорционалаар орж ирдэг байх шаардалгатай юм. Үүний тулд сонгуулийн холимог систем байх нь зөв. Дээр нь болж өгвөл гишүүдийнхээ тоог нэмэх шаардлагатай байгаа юм. Хүн амынхаа тоотой харьцуулсан ч тэр, парламентын нэг гишүүнд ногдох эрх мэдлийг төвлөрлийг харсан ч тэр гишүүдийн тоог нэмэх ёстой. Энэ ч утгаараа дэмжиж байгаа гэж ойлгож болно.

-Яг 152 гэх тоо хэр бодитой юм. Түүнээс их, эсвэл бага байж ч болно биз дээ?

-Ер нь, УИХ-ын гишүүдийн тоо 120-оос дээш байх хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүнийг 108 болгох асуудал их яригдсан, бэлэгдэл тоо гэдэг утгаараа. Гэтэл бэлгэдэл тоо байх юм уу, бодитой тоо байх ёстой юм уу гэдэг нь чухал шүү дээ. Аюулгүй байдал, дархлаагаа бодсон ч тоо нэмэх нь зөв юм.

-УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан. Одоо дөрвөн хуулийн этгээд, 80 яллагдагчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна. Энэ асуудал дээр та ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөх үү?

-Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллалаа. Иргэдийн нүднээс далд, парламентын хяналтаас гадуур Монгол Улсын асар их мөнгө эргэлдсэн байна. Ер нь, өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк 7.5 их наяд төгрөгийн зээл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гэтэл эдгээрийн ихэнх нь зориулалтын бусаар, эсвэл авсан зээлээ дарсан, бэлэн мөнгөний зарлага гарч казино тоглосон зэрэг зөрчил илэрсэн. Тийм их мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа бол парламентын хяналт, ард түмний хяналт хүчтэй байх хэрэгтэй.

Хөгжлийн банкны Түр хороо анх удаагаа Монгол Улсад нотлох баримтыг шинэчлэн батлах сонсгол хийлээ. Хянан шалгах Түр хорооны сонсгол хэн нэгнийг шүүхгүй. Хөгжлийн банкны шүүх хурал энэ өдрүүдэд болж байна. Хянан шалгах түр хороо гурван чиглэлээр зөвлөмж гаргасан. Энэ дээр холбогдох байгууллага ажиллаад явна. Ер нь, бол Хөгжлийн банк байх нь зөв байгаа юм. Тэртээ тэргүй Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Эдийн засгийн хямрал, төсвийн хязгаарлагдмал байдал ямар байгаа билээ дээ. Одоо байгаа Хөгжлийн банкны засаглал, менежментийг сайжруулах нь хамгийн зөв алхам. Өмнө нь гаргасан зээлүүдийг харахаар дандаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд зээл авсан байдаг. Тиймээс Хөгжлийн банкны улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй. Дараа дараагийн зээл авсан нөхөд өмнөх энэ алдааг давтахгүй байх гэж найдаж байна.

Дэлхий12 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий12 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм13 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий16 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол16 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий16 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент16 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм16 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент16 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм16 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент16 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент16 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм16 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ээжийн хайр

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна