Энтертайнмент
Сурагчдын шатрын ДАШТ-ээс Монгол Улс хоёр шинэ ДЭЛХИЙН АВАРГАТАЙ боллоо
Грек улсын Родес хотноо дөрөвдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсын тамирчин зургаан медаль хүртэж, Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг гэсэн хоёр шинэ дэлхийн аваргатай боллоо.
Мөн Стейниц академийн дасгалжуулагч Г.Мөнхбаяр 25 насандаа дэлхийн аварга шавь төрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч болж түүхэн амжилт үзүүлсэн байна.
ДАШТ-д 53 орны 530 орчим тамирчин зургаан насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлджээ. Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна.
Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол таван дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ.
7 НАСНЫ ОХИД:
Ц.Гэрэлт-Оюу-Алтан медаль /Их мастер академи/
11 НАСНЫ ОХИД:
Б.Буянхишиг-Алтан медаль /Стейниц академи/
9 НАСНЫ ОХИД:
И.Цэлмүүн-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/
13 НАСНЫ ОХИД:
Г.Урангоо-Мөнгөн медаль/Мончесс академи/
13 НАСНЫ ХӨВГҮҮД:
Г.Тэнгүүндалай-Мөнгөн медаль/Босоо ноён клуб/
13 НАСНЫ ОХИД:
Н.Содгэрэл-Хүрэл медаль /Гэгээн арвай клуб/