Дэлхий

Зэвсэгт этгээдүүд Парисын төвийн дэлгүүрээс олон саяын үнэ бүхий бараа дээрэмджээ

Нийтэлсэн

Бямба гарагт Францын нийслэл Парис хотын төвд оршдог “Bulgari” брэндийн дэлгүүрийг зэвсэгт этгээдүүд дээрэмдэж, олон сая еврогийн хохирол учруулжээ.

Өдрийн 1:45 цагт хоёр мотоцикл хөлөглөсөн гурван хүн тус дэлгүүрт дайрч орж, үнэт эдлэлүүдийг дээрэмдээд зугтсан тухай цагдаагийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Тэдгээрийн хоёр нь урт буугаар зэвсэглэсэн байсныг гэрчүүд мэдээлжээ.

Дэлгүүрийн хохирлын хэмжээг үнэлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд хэдэн сая евро хүрэх нь тодорхой байгаа гэнэ.

Парисын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд оршдог “Bulgari” брэндийн энэ дэлгүүр өмнө нь 2021 оны есдүгээр сард бас зэвсэгт халдлагад өртөж, 10 сая еврогийн үнэтэй бараагаа дээрэмдүүлж байжээ.

Энэ дээрэмд оролцсон нэг этгээд цагдаа нарт буудуулж шархдан баривчлагдаж байсан юм. 2022 оны зургаадугаар сард дээрх халдлагыг үйлдсэн 26, 37 настай өөр хоёр хүн баригдаж байжээ.

Италийн үнэт эдлэлийн “Bulgari” брэндийг Францын LVMH групп эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version