Энтертайнмент
Жүжигчин Пак Ын Биний зураг авалтын талбай руу тоосго шиджээ
“Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү” цувралаард бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн жүжигчин Пак Ын Бин шинэ киноны зураг авалтад оролцож байгаа аж.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний тоглож буй шинэ киноны зураг авалтын талбай руу 40 гаруй насны эр тоосго шидэж нэг хүнийг гэмтээсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Одоогоор уг хэргийн мөрдөнж байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрэг дөрөвдүгээр сарын 26-ний өглөөний 03:00 цагийн орчимд болжээ. Зураг авалт Сөүлийн Жонно-гу хотод үргэлжилж байжээ. Гэтэл гэнэт зураг авалтын талбай руу тоосго унаж ирсэн бөгөөд нэг эмэгтэй ажилтан шархатсан байна.
Гэмт этгээд мөрдөн байцаалтын явцад “Зураг авалтын гэрэл, дуу чимээнээс болж унтаж чадахгүй байсан учраас ийм үйлдэл хийх болсон” хэмээн мэдүүлжээ. Шархатсан ажилтныг эмнэлэгт хүргэн, эмчилгээ хийлгүүлж эхэлсэн тухай эх сурвалжууд дурджээ.