Эдийн засаг
Улаанбаатарт АИ-92 бензиний 21, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117,561 тонн шатахууны нөөцтэй байна.
- А-80 бензин 4,551 тонн буюу 27 хоногийн
- АИ-92 бензин 35,345 тонн буюу 28 хоногийн
- АИ-95 бензин 3,575 тонн буюу 27 хоногийн
- ДТ 70,102 тонн буюу 28 хоногийн
- Онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 бензин 754 тонн, АИ-92 бензин 19,934 тонн буюу 21 хоногийн, АИ-95 бензин 2,230 тонн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тонн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Тодруулбал, А-80 бензин 7.1 мян.тн, АИ-92 бензин 199.7 мян.тн, АИ-95/98 бензин 6.1 мян.тн, ДТ 390.6 мян.тн, онгоцны түлш 13.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 53 мян.тн байна.