Бидэнтэй нэгд

Улс төр

Т.Доржхандын нам “ГИШҮҮДИЙН ТООГ 152 БОЛГОХ”-ыг дэмжлээ

Нийтэлсэн

Парламентад суудалтай улс төрийн гурван намын хоёр нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээд байна. Үлдсэн нэг нь дэмжихгүй гэдгээ тов тодорхой илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламентын сөрөг хүчин болох АН-ын гишүүд дээрх саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн бол төрийн эрхийг барьж байгаа МАН-ын бүлэг өчигдрийн /2023.05.01/ хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн.

Харин ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байгаа илэрхийлж мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр “Түүхэнд маш том өөрчлөлтийг ирмэг дээр байна. УИХ-д суудалтай бүх нам шийдвэрээ гаргаж байна. Өнгөрсөн 30 жилийн үр дүн, нийгэм өнөөгийн авлига хээл хахууль, эдийн засгийн уналт зэргийг өөрчилж чадах эсэх ирмэг дээр байна. Тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн үр ашигтай хөгжсөн улс байж чадах уу гэдэг зүйлийг ярьж байна. Энэ сонголтыг ирмэг дээр байна, бид. Парламентын ардчилалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсэндээ хоёр жил ярьж ирсэн. Парламентад асуудлыг сөхсөн, иргэдтэйгээ уулзсан. Өнөөдрийн хувьд 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзлаа, ярилаа. Бүгд нэг л зүйлийг хүсэж байна, ирээдүйд ингэж амьдармааргүй байна гэж.

Өнөөдөр улс төрийн бүх нам хэлэлцээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гээд гарын үсэг зурсан. ХҮН-ын хувьд хурлаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар баталгаажуулсан. Бусад намын удирдлагуудтай уулзсан, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо бидэнд цаг байхгүй. Энэ долоо хоногтоо асуудлыг эхлүүлэхгүй бол цаггүй боллоо. Энэ өөрчлөлтийг зургаадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тойрог, тойргоо л усалж тордож явсны эцэст Монгол Улс ялагдчихсан байна. Сонгуулийн систем, амьдрал сайхан байна гэж хэлж байгаа хүмүүс өөрсдийгөө бодсон улстөрчид шүү. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш яаралтай хэлэлцээд явах ёстой” гэлээ.

Түүнчлэн “Монгол Улс нэг л нам болчихсон, бусад нь жижиг нам. Хоёр нам байх юм уу, 30 жил хоёр намаар явж ирлээ шүү дээ. Энийг өөрчлөх ёстой. Иргэдэд сонголтыг нь гаргаж өгөх тогтолцоо маш чухал. Улс төрийн намуудыг гаргаж ирэх, парламентад оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох дээр санал нэг байна. Энэ бол бидний ярьж байгаа тоо биш, судлаачдын тоо юм. Өөр тоо ярьж байгаа бол үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй, тэгээд ярилцах нь зөв” гэх мэдээллийг өгсөн юм.

CGTN мэдээ9 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ