Бидэнтэй нэгд

Улс төр

ШЕЗ-ийн хэлэлцсэн асуудлыг гуйвуулах нь хэнд ашигтай вэ?

Нийтэлсэн

Монгол Улс өмнөх дэглэмийн үедээ засгийн бүх эрх мэдлийг нэг намын гарт төвлөрүүлснээс улс даяар захиргаадах дэглэм ноёрхож байв. Үүнээс сургамж авч шинэ Үндсэн хуулиндаа эрх мэдэл хуваарилах зарчмыг төрийн байгууллагыг ардчилан төлөвшүүлэх нэгэн гол үзэл баримтлал болгов. Үүнийг юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн бүтэц, агуулгаас мэдэж болно. … Ерөөс эрх мэдлийг хуваарилаагүй бол жинхэнэ ардчилсан Үндсэн хууль болж чадахгүй гэж Францын зэрэг зарим орон хуулиндаа шууд тунхагласан байдаг.

Манай улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч гэгддэг Б.Чимид гуай Үндсэн хуулийн мэдлэг номынхоо “Засгийн гурван салаа гэж юу вэ?” гэх хэсэгт төрийн эрх мэдлийн хуваарилалт хэрхэн чухал болохыг дээр бичсэнээр ийнхүү тодорхойлон бичиж байжээ.

Энэ сэдвийг хөндөхийн учир нь 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дугаарт нийтэлсэн “Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураажээ” гэх нийтлэлтэй холбоотой.

Уг асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад “Шүүгч нартай холбоотой сахилгын хэргийг Шүүхийн Сахилгын хороонд мэдэгдэхтэй холбоотой шүүхийн шийдвэр албажиж гараагүй байх шиг байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд хандаж огцруулах санал хураалт Шүүхийн Ерөнхий Зөвлөлд явагдсаныг албан бус байдлаар сонссон” гэсэн хариулт өгчээ.

Үүнтэй зэрэгцээд, Шүүхийн ерөнхий зөвлөл (“ШЕЗ”) – ийг хуульд заасан эрх хэмжээгүй байж засгийн газрын эсрэг ажиллалаа, авлигатай тэмцэж буй тэмцэлд нөлөөлөх гэж байна гэх зэргээр огт үндэслэлгүй, маш буруу мэдээ, мэдээллүүд хэвлэлээр, олон нийтийн цахим сүлжээнд түгээцгээж байна.

Дээр хэлсэнчлэн “Засгийн гурван салаа” нь хууль тогтоох эрх мэдэл (Улсын Их хурал), гүйцэтгэх эрх мэдэл (Засгийн газар), шүүх эрх мэдэл (Шүүх) бөгөөд энэхүү эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуульдаа тусгаж баталгаажуулсан нь манай улсын ардчиллын чухал суурь билээ.

Эдгээр гурван салаа тус бүрийн бие даасан байдал, халдашгүй байдал нь энэ эрх мэдлийн хуваарилалт зөв, зүйтэй оршин тогтнох нэгэн чухал үндэс болно.

Гэтэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар шүүхэд нөлөөлөх зорилго агуулсан шинжтэй, олон нийтийг шүүхийн эсрэг болгох гэсэн агуулгатай, улс төржсөн мэдэгдэл удаа дараа хийсэн нь үнэн гэж үзэж байна. Тэр бүх мэдэгдэл нь шүүхийн бие даасан байдал, тухайн дурдагдсан хэргийн дэнсэлж буй шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн зорилготой, шинжтэй гэх хардлага ч үндэслэлтэй юм. Хэний ч холбогдсон, ямар ч хэрэг байлаа шүүх, шүүгч нь тухайн хэргийг процессын буюу хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, гагцхүү хуульд заасан үндэслэлийн хүрээнд шийдвэрлэх учиртай.

Аливаа хэрэг шийдвэрлэгдэхгүй удах нь (хуульд нийцсэн) олон шалтгаантай байж болно. Тэдний гол нэг “шалтгаан” тухайн хэрэгт оролцож буй талуудын хуульд заасан эрхийг эдлүүлэхтэй холбоотой байх тал ч байдаг. Гэтэл, Ерөнхий сайд эсвэл ХЗДХ-ийн сайд шахаж шаардлаа гээд шүүх, шүүгчээс хэргийн оролцогчийн эрхийг хангахгүй байж огтоос болохгүй. Энэ зэрэг хуульд заасан процессын ажиллагаанаас болоод шүүх, шүүгч буруутгагдах ёсгүй юм.

Нөгөөтээгүүр, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах нь ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг нь билээ.

Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 68.1-д “Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар болон бусад нэгжээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 68.2-т “Шүүхийн захиргаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах … үндсэн чиг үүрэгтэй байна.” гэж тус тус заасан байдаг.

Мөн, хуулийн 73.2-т “… Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ.” гэж зохицуулжээ. Ийнхүү хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн цэц (“ҮХЦ”) мөн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах талаар Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтуудад тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын зүгээс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг хуралдан хэлэлцэж, тийм нөхцөл тогтоогдвол энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, улмаар хэрвээ зөрчсөн гэж үзвэл огцруулах үндэслэл болох эсэхийг ҮХЦ-д хандан дүгнүүлэх нь ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг төдийгүй хуульд заасан бүрэн эрхэд нь хамаарах асуудал юм. Гэтэл, ШЕЗ өөрсдөдөө хамаарахгүй асуудал хэлэлцлээ гэх худал мэдээлэл түгээж байгаа нь мөн л шүүхэд нөлөөлөх гэсэн, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж, шүүх эрх мэдэлд “ноёрхол”-оо тогтоох гэсэн ээлжит нэгэн улс төрийн ажиллагаа гэж хардахад хүргээд байна.

Түүнчлэн, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд ҮХЦ-д хандах үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэх талаар хуралдаж хэлэлцсэн байхад шууд л Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар санал хураасан мэт илтэд гуйвуулсан худал мэдээлэл тарааж байгаа нь дээрх хардлагыг нотолж буй мэт. Иймд, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдаж буй шинжтэй улс төрчдийн аливаа үйлдлийг дэмжихгүй байх нь ардчилсан Үндсэн хуулийнхаа үндэс, суурийг хамгаалахад иргэд биднээс хамаарах чухал оролцоо байх болов уу. Уншигч та энэ нийтлэлийн эхэнд дурдсан Б.Чимид багшийн үгийг мэргэн ухаандаа дахин нэг тунгаана биз ээ.

Б.Чимид: Монгол Улс өмнөх дэглэмийн үедээ засгийн бүх эрх мэдлийг нэг намын гарт төвлөрүүлснээс улс даяар захиргаадах дэглэм ноёрхож байв. Үүнээс сургамж авч шинэ Үндсэн хуулиндаа эрх мэдэл хуваарилах зарчмыг төрийн байгууллагыг ардчилан төлөвшүүлэх нэгэн гол үзэл баримтлал болгов.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн