Энтертайнмент

Олон улсын Пара Хөнгөн атлетикийн тэмцээнээс Г.Даваахүү хоёр медаль хүртжээ

Нийтэлсэн

Энэтхэг улсын Банголор хотноо явагдсан Пара Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд нийт 14 орон оролцсоноос Монголын Үндэсний Пара Хөнгөн атлетикийн залуучуудын шигшээ багийн тамирчин Г. Даваахүү

  • 1500м -ийн зайн гүйлтийн  төрөлд II-р байр мөнгөн медаль,
  • 800м зайн гүйлтийн төрөлд III-р байр хүрэл медаль хүртжээ.

Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдсан Гран-При тэмцээнд амжилттай оролцож ирэх аравдугаар сард  БНХАУ-ын Жанжоу хотноо болох Азын наадамд оролцох эрхээ авсан байна.

Exit mobile version