Дэлхий
Хувьсгалч Че Гевараг баривчилсан Боливийн генерал 84 насандаа таалал төгсөв
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминДэлхий дахинд коммунист хувьсгалын бэлгэдэл болж байсан Че Гевараг 1967 онд баривчилж, түүхэнд нэрээ үлдээсэн Боливи улсын армийн генерал Гари Прадо Салмон 84 насандаа таалал төгссөнийг Ням гарагт хүү нь мэдээлжээ.
Тусгай ажиллагааны үеэр шархадсан Аргентины хувьсгалч Гевараг 1967 оны аравдугаар сарын 8-ны өдөр баруун өмнөд Боливийн хилийн хамгаалалтын хэсгийн ахлагч Прадо Салмон баривчилж байсан юм.
Маргааш өдөр нь Боливийн зэвсэгт хүчнийхэн Гевараг цаазалж байжээ.
Че Гевара нь Кубын хувьсгалд оролцож, Фидель Кастрогийн хамт нэр нь дэлхий даяар дуурсагдаж байв. Дараа нь тэр Латин Америкийн өөр хэд хэдэн улсад коммунист хувьсгал зохион байгуулахыг оролдож байжээ.
Боливийн конгресс Гевараг баривчилсан Салмоныг үндэсний баатраар өргөмжилж байв.
Прадо Салмон 1981 онд санамсаргүй нуруундаа буудуулсны улмаас саажилттай болж, 1988 онд цэргийн албанаас халагдаж байжээ.
Түүний эрүүл мэнд дөрөвдүгээр сарын дундаас эхлэн доройтож, эмнэлэгт эмчлүүлж байсан юм.
Эх сурвалж: AFP