Энтертайнмент
ОУХМ Ё.Басхүү жүдо бөхийн ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо
Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 килограммын жинд ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Маргвелашвили Важатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээ авч ялснаар ДАШТ-ий хос хүрэл медальтан болов.
Мөн эмэгтэйчүүдийн -52 килограммын жинд Л.Сосорбарам эхний тойрогт, М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт учраа тамирчиндаа ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
ОУХМ Ё.Басхүү нь 2021 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Маргааш эрэгтэйчүүдийн -73 килограммын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй -57 килограммын жинд ОУХМ М.Ичинхорлоо, ОУХМ Л.Энхрийлэн нар 15:00 цагаас барилдана.
Өчигдөр эмэгтэй -48, эрэгтэй -60 килограммын жинд манай улсын гурван тамирчин барилдаж өрсөлдөгчдөө ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.