Засгийн газар
ЗАСГИЙН ГАЗАР: “Монголын төмөр зам”-д хийсан шалгалтын дүнг хэлэлцэнэ
Засгийн газар өнөөдөр /2023.05.09/ 10:00 цагт ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар, Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.