Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Д.Түмэнцогт: Нүүрсний экспорт 40 сая давбал эдийн засаг хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой

Нийтэлсэн

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Түмэнцогтыг урьж, манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монголын эдийн засаг “Ковидын шок”-оосоо гарч эхэлсэн гэж ярьж байна. Энэ хэр үнэний ортой зүйл гэж харж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын шокоосоо гараад, хөрш зэргэлдээ орнуудын хил гаалийн асуудал цэгцэрч байгаатай холбоотойгоор эдийн засагт нэлээд сайн сэргэлт явагдаж байна. Ялангуяа өмнөд хөршийн хилийн боомтууд нээгдэж, манай нүүрсний тээвэр эрчимтэй явагдсан нь гол нөлөө үзүүлж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн манай улс 40 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад ажиллаж байгаа юм билээ. Дээрээс нь энэ жил Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлсэн нь бас нэгэн сайн мэдээ. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэх төлөв бий. Мөн дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүнүүд болох коксжих нүүрс, зэсийн баяжмалын үнэ харьцангуй өндөр, тогтвортой байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг 7.7 хувиар өснө гэсэн таамаглал гаргасан байна лээ. Үүнд хүрэх бүрэн бололцоо бий. Зарим эдийн засагчдын ярьж буйгаар нүүрсний экспорт 40 сая давбал хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой гэж байгаа.

Нөгөөтээгүүр, хэдийгээр эдийн засаг сэргэж, өсөлттэй гарч байгаа ч инфляцын түвшин их өндөр байна. Өнгөрсөн жилийн 14 хувь байсан энэ жил 12 орчим хувьтай байгаа гэсэн тооцоолол бий. Инфляц, үнийн өсөлт чинь амьжиргааны түвшинд буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэцүү тусаж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлттэй байгаа ч гэсэн хүрэх хүртээмж дээр нь анхаарах ёстой байх гэж харж байгаа.

-Та сая инфляц гээд ярьж байна. Тэгвэл манай улсын энэ инфляцын өсөлт олон улсын түвшинтэй харьцуулахад хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жилийн байдлаар цар тахлаас үүдэн дэлхий нийтэд маш их үнийн өсөлт явагдсан. Үүнээс өмнө дэлхийн дундаж инфляцыг хоёр хувь гэж тооцоолсон юм билээ. Гэтэл яг бодит байдал дээрээ бараг дөрвөн хувьд хүрсэн. Энэ нь мэдээж хязгаарлалтаас шалтгаалсан хомсдол үүссэн, тээвэр логистикийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

Манай улсын хувьд бол нийт эдийн засгийн 50 гаруй хувь нь өрхийн эдийн засаг байдаг. Тэгэхээр хил гааль нээгдсэн учраас маш их эрэлт нэмэгдэж байна. Импорт нэмэгдэхээр гадаад валютын хэрэгцээ бас гарна. Нэг хэсэг ханш нэлээд унасан. Харин эргээд уналт саарч, төгрөг чангарч байна. Тээвэр логистик, цар тахлаас гадна геополитикийн асуудлууд, тухайлбал Орос, Украйн хоёрын асуудал ч гэсэн инфляцын өсөлтөд нөлөөлж байгаа. Энэ бол зөвхөн манайд бус дэлхий нийтэд анзаарагдаж байгаа зүйл. Мөн манай улсын инфляцыг БНХАУ, Америк зэрэг орнуудтай харьцуулахад мэдээж өндөртэй орно. Ер нь бусад улс орнуудад инфляц 8-10 хувийн өсөлтийг их өндөр гэж үзэж байна. Тийм болохоор манайх инфляц өндөр орны тоонд орно.

-Манай улсын хувьд эхний улиралд эдийн засгийн өсөлт 4.3 хувь байсан гэсэн мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас өгч байгаа. Харин ийм өсөлт нь иргэдийн амьдралд хэдий хэр хугацааны дараа мэдрэгддэг юм бэ?   

-Энэ өсөлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрэхийн тулд ард иргэдийн ажлын байрыг бий болгох төсөл хөтөлбөрүүд, эсвэл цар тахлаас үүдэн хаалгаа барьсан газруудыг буцаан идэвхжүүлэх хэрэгтэй. Ер нь ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог салбарууд чинь хөдөө аж ахуй, тээвэр логистик, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр байдаг. Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан том бүтээн байгуулалтын төслүүдийг бүрэн идэвхжүүлэх шаардлагатай. Ялангуяа иргэд, аж ахуйн нэгжид хүртээмжтэй болгохын тулд энэ том төслүүддээ үндэсний аж ахуйн нэгжүүдээ оролцуулах, ингэснээр олон ажлын байр бий болгох чиглэлд л нэлээн анхаарах хэрэгтэй. Яг зүгээр дээрх өсөлт нь энэ жилийн гуравдугаар улиралд иргэдийн амьдралд нөлөөллөө үзүүлнэ гэж хэлэхэд хэцүү. Ер нь энэ жил, дараа жил гээд үргэлжлээд эдийн засаг маань аажим ч гэсэн өснө л гэж үзэж байгаа.

-Гаднын хөрөнгө оруулагч нар орж ирж байж бас эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ. Саяхан Сангийн яамнаас Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн барагдууллаа. Энэ мэт зүйлс гаднын хөрөнгө оруулагч нарын итгэлийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлэх үү?

-Үзүүлэлгүй яахав, ялангуяа өнгөрсөн жилд Чингис бондын төлбөрийг, саяхан Гэрэгэ бондыг бүрэн төлж дууссан зэрэг нь бүгд сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газар өмнө нь авсан өр зээл, бондын төлбөрүүдээ хугацаанд нь төлж байна гэдэг нь өөрөө зөв имиж. Эдийн засгийн хөгжлийн яамнаас мөн саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг явуулаад дууслаа. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай компани манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд 100 мянган ам.долларын төлбөр төлдөг байсныг дээрх хуулийн төсөлд байхгүй болгосон.

Мөн гадаадын худалдааны агентлагийг байгуулах, татварын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, гомдол маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх зэрэг олон чухал заалт орсон байна лээ. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцээд батлах юм бол хөрөнгө оруулагч нарт таатай орчныг бүрдүүлж байна гэсэн мессеж болно. Ер нь бол гаднын хөрөнгө оруулагчид зөвхөн манай улсыг харахгүй. Дэлхийн бүхий л улсуудын бизнесийн орчин, давуу талыг судалж байгаа учраас бид бүхэн энэ бүхнээ улам л сайжруулах ёстой. Мэдээж “Нүүрсний хулгай” шиг дуулиантай асуудлууд бага гарч байж Япон, Солонгос зэрэг улсын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлнэ. Ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, үл хөдлөх зэрэг салбаруудыг хөрөнгө оруулагч нар маш их сонирхдог.

-Засгийн газраас “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банк, “Таван Ш” зэрэг ажлуудыг хийж, далд эдийн засгийг ил болгохоор хичээж байна. Эдгээр ажлууд амжилттай болбол эдийн засагт ямар үр дүн авч ирэх вэ?

-Авлигал, албан тушаалын томоохон дуулиантай хэргүүдийг ил тод, олон нийтийн хэлэлцүүлэг явуулж ярьж байгаа нь маш том зүйл гэж харж байгаа. Гэвч эдгээр хэргүүдийг авч хэлэлцээд буруутныг нь олоод шийтгэх нь нэг асуудал. Хамгийн чухал нь Хөгжлийн банк, “Нүүрсний хулгай”-н асуудал юунаас үүдэн гарч байгааг олон ёстой. Олон нийтийн хувьцаат компани болгож, хяналт тогтоохоос л эхлэх хэрэгтэй. Нэг ёсондоо компанийн засаглалыг эрүүл зөв, цэвэр тунгалаг болгох нь чухал. Түүнээс биш тэнд яваад байгаа системийг нь өөрчлөхгүйгээр хүмүүс нь солигдоод л энэ байдал үргэлжилнэ. Харин арилжааны банкнууд хувьцаа гаргаж эхэлж байх шиг байна. Ингэж олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгож хөгжүүлэх нь л сайн зүйл.

-Засгийн газраас “Боомтын сэргэлт”-ийг хэрэгжүүлж, олон гарцаар уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргахаар болсон. Энэ нь эдийн засагт ямар үр дүн өгөх вэ?

-Манай хувьд боомт ямар эмзэг цэг вэ, түүнийг хөгжүүлэх нь ямар чухал вэ гэдгийг сая хэдэн жилд цар тахал харууллаа. Боомт хаагдахад л хөрш зэргэлдээ орнуудтайгаа худалдаа арилжаа хийж чадахгүйд хүрч байна. Өргөн хэрэглээний шатахуун, тосоо авч чадахгүй, бараг “Тэг зогсох” дээрээ туллаа шүү дээ. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд боомтын сэргэлт маш чухал. Тэр дундаа зөвхөн боомтын орох, гарах гарцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна бүс нутгийн интеграцчлал, эдийн засгийн коридорын асуудал яригддаг. Хоёр хөршөө авто болон төмөр замаар холбосон сүлжээг байгуулах, хөрш оронтойгоо хамтын ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжих ёстой. Тэгэхгүй бол зарим газар өчнөөн олон машин очоод гацчихдаг байж болохгүй. Орчин үеийн ачиж, буулгах терминалыг барихаас гадна иргэд ч гэсэн хурдан шуурхай орж гардаг, худалдаа арилжаагаа хийчихдэг, тэр нь хурдан шуурхай, чирэгдэлгүй байдаг байж гэмээнэ жинхэнэ сэргэлт болно. Гэхдээ “Боомтын сэргэлт” дөнгөж л эхэлж байна. Мэдээж маш их хөрөнгө оруулалт шаардлагатай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио17 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио18 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио18 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио19 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа