CRI Монгол радио

Ши Жиньпин: Шюн- Ань шинэ бүсийг жишиг болгон бүтээн байгуулах хэрэгтэй

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр Бээжингээс 100 гаруй километрийн зайтай Шюн- Ань шинэ бүсэд хурдны галт тэргээр зочилж, Шюн-Ань бүсэд болж буй симпозиумыг даргалан хуралдуулав. Тус шинэ бүс нь өндөр стандарт, чанарын дээд түвшинд бүтээн байгуулалт хийж байгаа юм. Ингэснээр Хятадын “Мянганы төлөвлөгөө, үндэсний арга хэмжээ” төсөлд гадныхан маш их анхаарлаа хандуулах болсон байна.

Шюн- Ань шинэ бүс 2017 оноос зургаан жилийн дотор зураг төслөөс бодит дүр зураг болж орчин үеийн өндөр хөгжилтэй хот болон цэцэглэж байна. Шюн- Ань бүсийн хот хоорондын буудал, Олон улсын худалдааны төвд зочилсон Ши Жиньпин дарга, зам тээвэр бол орчин үеийн хот суурины судас юм. Гурван хэмжээст иж бүрэн зам тээврийн сүлжээг байгуулахад газар доорх орон зайг бүрэн ашиглах хэрэгтэй. Мөн хотын хуучин ужиг өвчингүй ирээдүйн шинэ хотыг байгуулах ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хөгжлийг шинэ санаачилгаар ахиулж, олон салбарт өөрчлөлт нээлтийн шилдэг бодлого, арга хэмжээг бодит болгож, ирээдүйд чиглэсэн инновацийн туршилтын төслүүдийг Шюн- Ань бүсэд хэрэгжүүлж, тус бүсийг шинэ эриний инноваци хөгжлийн газар, бизнес эрхлэх халуун цэг болгох хэрэгтэй. Бизнесийн сайн орчин бүрдүүлж, дэмжлэгийн тусгай бодлого нэвтрүүлж, дотоод, гадаадын хүч, хөрөнгийг өргөнөөр татан төвлөрүүлж, Шюн- Ань шинэ бүсийг өөрчлөлт нээлтийн жишиг болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Exit mobile version