Дэлхий
Дэлхийн хамгийн өндөр настай нохой 31 насныхаа ойг тэмдэглэжээ
Португал улсын хөдөө тосгонд амьдардаг Боби нэртэй хоньч нохой энэ оны хоёрдугаар Гиннесийн дээд амжилтын номд манай гарагийн хамгийн өндөр настай нохойгоор бүртгэгдэж байжээ.
Тэгвэл уг нохой Пүрэв гарагт 31 нас хүрч, төрсөн өдрийн баяраа Бямба гарагт тэмдэглэсэн байна.
Боби нь Португалийн уугуул Рафейро до Алентехо үүлдрийн хоньч нохой ажээ.
Өмнөд Португалийн Конкейрос тосгонд өндөр настай нохойн төрсөн өдрийн баяр болж, 100 гаруй зочин оролцсон байна.
Бобигийн хөл, хараа муудсан ч бусдаар эрүүл саруул байгааг эзэн нь энэ үеэр мэдээлжээ.
“Гиннесийн номд бүртгэгдсэнээс нь хойш олон хүн ирж, хамт зургаа авхуулдаг болсон нь түүнийг ядрааж байна” гэж эзэн Леонел Коста ярьсан байна.
Үүнд санаа нь зовсон эзэн нохойгоо эмнэлгийн үзлэг шинжилгээнд саяхан оруулжээ.
Бобиг төрөхөд найман настай байсан Коста “Түүнийг харах бүрд миний өвөө эмээ, аав, ах зэрэг бурхны оронд заларсан гэр бүлийнхэн маань санагддаг тул Боби миний хувьд онцгой нэгэн юм” гэж ярьсан байна.
Эх сурвалж: CNN