Нийгэм
Хятадын цагдаа нар Улаанбаатараас өвөрмонгол зохиолчийг баривчилжээ
Мэдээнд “Монголд амьдарч байсан Өвөр Монголын зохиолч Ламжав Боржигиныг тавдугаар сарын 3-нд баривчилж, Хятадад аваачсан байна. Хэрэв энэ мэдээ үнэн бол дэлхийн улс орнуудад Хятадын Цагдаагийн газрын салбар ажиллаж байна гэсэн сүүлийн үеийн шуугиан улам нэмэгдэх болно. Зохиолч Боржигиныг Улаанбаатарт Хятадын тусгай албаны дөрвөн хүн хоёр машинтай ирж, баривчилжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр түүнийг тэр өдөртөө Хятадад аваачиж, одоо Шилийн хотод хорьж байгаа гэнэ” гэж бичжээ.
Боржигин зохиолч 2023 оны эхээр Монголд ирсэн, дөрөвдүгээр сард утсаар ярихад “Хятад руу буцмааргүй байна. Эрх чөлөөт оронд ном бичих хүсэлтэй байгаа” гэж ярьж байжээ.