Бидэнтэй нэгд

Дэлхий

Эрүүл мэндтэй нь холбоотой дуулиан дэгдсэнээс хойш Беларусийн ерөнхийлөгчийн зураг анх удаа нийтлэгджээ

Нийтэлсэн

Долоо хоногийн өмнө Москвагийн Улаан талбайд ялалтын баярын парадад оролцсоноос хойш Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко олны нүдэнд ил гараагүй нь түүний эрүүл мэндтэй холбоотой дуулиан дэгдэхэд хүргэсэн юм. Зарим эх сурвалж түүнийг Москвагаас яаралтай буцсаныхаа дараа эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлж байлаа.

Харин өчигдөр буюу Даваа гарагт Минскийн албаны Телеграм сувагт Лукашенкогийн гэрэл зураг, дүрс бичлэг анх удаа нийтлэгдсэн байна.

Зэвсэгт хүчнийхээ бэлэн байдалтай танилцаж буйг нь харуулсан дүрс бичлэгт Лукашенкогийн нэг гар зузаан боолттой, царай нь ядрангуй харагдаж, хоолой нь сөөнгө сул сонсогдож байв.

2020 оны сонгуулийн дараа эх орноосоо дүрвэсэн Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская дарангуйлагчийн эрүүл мэндтэй холбоотойгоор нөхцөл байдал хаашаа ч эргэхэд бэлтгэлтэй байхыг дэмжигчдэдээ уриалжээ.

Дүрс бичлэгт цэргийн дүрэмт хувцас өмссөн Лукашенко “Миний ойлгож байгаагаар нөхцөл байдал тийм ч ноцтой биш байна. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй” гэж генералууддаа хэлж буй нь бичигдсэн байна.

Хамтралын дарга асан Лукашенко 1994 оноос хойш Беларусь улсыг хатуу гараар удирдаж байгаа юм. Түүнийг “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж хочилдог.

2020 оны сонгуульд нөхрийнх нь өрсөлдөх эрхийг хасаж, шоронд хорьсны дараа Тихановская нэрээ дэвшүүлж, Лукашенкотой өрсөлдөж байв. Гэвч шударга бус сонгуулийн үр дүнд Лукашенко дахин сонгогдсоны дараа тэр эх орноосоо дүрвэсэн юм.

“Дарангуйлагчийн эрүүл мэндтэй холбоотой олон янзын цуурхал яригдаж байна. Бидний хувьд нэг л зүйл тодорхой. Нөхцөл байдал ямар ч хувилбараар эргэхэд бид бэлтгэлтэй байх ёстой. Беларусийг ардчиллын замд оруулах, үүнд Орос улс хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд идэвхтэй, шуурхай байх шаардлагатай” гэж Тихановская өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.

Даваа гарагт зэвсэгт хүчнийхэнтэйгээ уулзах үеэр Лукашенко саяхан Оросын нутаг дэвсгэрт байлдааны хоёр нисэх онгоц, хоёр нисдэг тэрэг зэрэг сүйрсэн тохиолдлыг яриандаа дурдсан байна.

Учир битүүлэг дээрх сүйрэл Беларусьтай ойрхон оршдог ОХУ-ын Брянск мужийн нутагт Бямба гарагт болсон юм.

“Дөрвөн нисэх онгоц нэг дор буудуулж унасан тохиолдол манай ойролцоо гарсныг санах хэрэгтэй” гэж Лукашенко энэ үеэр ярьж байжээ.

Брянск мужид унасан онгоц, нисдэг тэрэгнүүдийг Украины талаас алсын тусгалын пуужингаар устгасан байж болзошгүй гэх хувилбар таамаг яригдаж байгаа. Гэхдээ Киевийн эрх баригчид үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин Оросын эрх баригчид үүнийг техникийн гэмтэлтэй холбоотой осол гэж мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио14 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио14 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио14 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм14 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий14 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг14 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий14 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий14 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр14 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр14 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент14 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ