Нийгэм
Хятад уулчин осолдож, монгол уулчныг аврах ажиллагаа явагдаж байна
Эверестийн оргилд авчирч байсан уулчид осолд оржээ. Балбын талаас оргилд авирч байсан уулчдын групп оргилд дайралт хийхээр үеэр осол болсон байна.
The Himalayan-д бичсэнээр олон улсын багийн гишүүн, Хятадын 52 настай уулчин 18-ны өдрийн өглөө нарны шилээ сольж, кислородтой баллоноо хаях гэж байгаад унасан байна. Түүний амийг аварч чадсангүй.
Түүнтэй хамт авиралт хийсэн хятад, монгол хоёр уулчныг буулгаж, лагерьт нь аваачихаар аврах баг ажиллаж байгаа гэнэ.