CRI Монгол радио

Хятад болон Төв Азийн таван орон хувь заяаны хамтын цогцын шинэ эринд орлоо

Нийтэлсэн

Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт 5-р сарын 18-19-ний өдрүүдэд “Эртний торгоны зам”-ын зүүн эхлэл цэг болох Ши-Ань хотод болов.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Хятад-Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын механизмыг албан ёсоор байгуулсныг харуулж байна. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс болон Төв Азийн таван орон харилцан туслалцах, хамтдаа хөгжих, бүх нийтийн аюулгүй байдал, үеийн үед найрамдалт харилцаатай байх зэргийг баримталж, Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцын шинэ эрин үеийг нээхийг санал болгов. Дээд хэмжээний уулзалтаар санхүү, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, ногоон болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах, анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дижитал инноваци зэрэг шинэ өсөлтийн цэгүүдийг хамтран бий болгох томоохон үр бүтэмжүүдэд хүрсэн байна.

Exit mobile version