CRI Монгол радио

Японы засгийн газрын цөмийн бохирдсон усыг далайд цутгах оролдлого нь бүтэлгүйтэв

Нийтэлсэн

Саяхан болсон Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар Фүкүшимагийн цөмийн бохир усыг далайд цутгах төлөвлөгөөг “цайруулах” гэсэн Японы улстөрчдийн оролдлого нь дахин бүтэлгүйтэв. Хэт их эсэргүүцэлтэй тулгарсан тул дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд Японы бохирдсон усыг далайд цутгах асуудлыг “дэмжсэн” гэх мэт үгсийг оруулаагүй бөгөөд зөвхөн “Олон улсын атомын энергийн агентлагийн бие даасан мөрдөн байцаалтыг дэмжинэ” гэж оруулжээ.

Энэ үр дүнд хүрсэн нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Энэ оны 2-р сард Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газар 4-р сард болох “Их 7”-ын уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд нарын уулзалтын үр дүнгийн баримт бичигт “далайд цутгах” төлөвлөгөөг сайшаах агуулгыг тусгах хүсэлтэй байгаа ч Герман болон бусад улс орнууд үүнийг эсэргүүцсээр ирсэн юм хэмээн мэдээлж байв. Дөрөвдүгээр сард болсон уулзалтын хамтарсан мэдэгдэлд Японы талын энэхүү саналыг оруулаагүй нь ойлгомжтой. ХБНГУ-ын Байгаль орчны сайд Лемке мөн хэвлэлийн бага хурал дээр эсэргүүцэж буйгаа илэрхийлж, “Цөмийн бохир усыг далайд цутгах асуудал дэмжигдэх ёсгүй” гэж мэдэгдсэн нь Японы засгийн газрын оролдлогыг хий хоосон зүйл болгов.

Япон улсын цөмийн бохир усыг далайд цутгах төлөвлөгөө яагаад олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна вэ? Учир нь энэ үйлдэл нь далайн экологи, хүний ​​эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөл нь хэмжээлшгүй их болохыг илүү олон судалгаа харуулж байна. Японы тал цөмийн цэвэршүүлэх системээр (ALPS) цэвэршүүлсэн цөмийн бохирдсон усыг аюулгүй, хор хөнөөлгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ Фүкүшимагийн цөмийн бохирдсон усанд дор хаяж 60 төрлийн цацраг идэвхт бодис агуулагдаж байгаа бөгөөд концентраци нь маш өндөр тул түүнийг технологийн аргаар бүрэн шүүж, задлах боломжгүй байдөг. БНСУ-ын Ардчилсан намын дарга Ли Жэ Мён саяхан Японы засгийн газарт хандан: “Цөмийн бохир ус аюулгүй бол шууд ундны ус болгон ашиглахгүй яасан бэ” гэж асуужээ. Мөн саяхан Ногоон эхн тайван байгуулга болон шинжээчдийн үзэж буйгаар, Япон улс өөрийн улс төр, санхүүдээ үйлчлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгт “худал мэдээлэл боловсруулсан” гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд бусад гарц хайхгүйгээр далайд цутгахыг оролдох нь “маш хариуцлагагүй” явдал юм гэжээ.

Үнэндээ цөмийн зэвсгийн гамшигт өртөж байсан дэлхийн цорын ганц орон болохын хувьд Япон улс цөмийн цацраг, цөмийн аюулын талаар бусад орнуудаас илүү гүн гүнзгий ойлголттой, бодит туршлагатай байх ёстой юм. Гэвч Японы засгийн газрын санаатай үйлдлээс харахад Японы зарим улстөрчдийн толгойд зөвхөн эдийн засгийн тооцоо байдаг боловч урт хугацааны тооцоо байхгүй, өөрийн үйлдэл нь бүх хүн төрөлхтөн, хойч үедээ ямар нөлөө үзүүлэх талаар огтхон ч эргэлздэггүйг харуулж байна.

Одоогийн байдлаар Олон улсын атомын энергийн агентлаг Японы цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөний талаарх эцсийн үнэлгээний тайланг хараахан гаргаагүй байгаа ч Японы засгийн газар 6-р сарын эцэс гэхэд усыг далайд цутгах төслийн ажил дуусаж, 7-р эцэс гэхэд Номхон далайд цутгах болно хэмээн яаран мэдэгдэж байна. Япон улс ийм байр суурьтай байх юм бол цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөгөө “цайруулж” чадахгүй бөгөөд дэлхий нийтийг “хохироох” гэсэн туйлын хариуцлагагүй, хэт хувиа хичээ үйлдлээ ч “цайруулж” чадахгүй нь дамжиггүй.

Exit mobile version