Нийгэм
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гэр, шатахуун, хүнсний тусламж хүргэхээр болжээ
Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.
УОК-оос Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор болжээ.
Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.