Нийгэм
ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарч, эрэмбээ ахиуллаа
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
Админ“Шинь Шинь” ХХК Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжийн 30 дугаарт эрэмбэлэгдэж, Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын ТОП-100 ААН-ээр шалгарлаа.
Бид 2016 оноос эхлэн жил бүр тасралтгүй Монгол Улсын ТОП-100 ААН-ээр шалгарч буй бөгөөд сүүлийн 5 жилийн байдлаар Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад:
- 2018 онд 43
- 2019 онд 48
- 2020 онд 44
- 2021 онд 41
- 2022 онд 30 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн болон улсын төсөвт татвар төвлөрүүлэн ажиллаж байна.
Бид цаашид бизнесийн үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой баталгаажуулан ажиллах болно. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй нийт ажилтан, хамтрагч болон туслан гүйцэтгэгч байгууллага та бүхэндээ талархал илэрхийлье.