Нийгэм

“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт ₮7 тэрбумын үнэлгээ бүхий спорт цогцолборын барилгыг битүүмжилжээ

Нийтэлсэн

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж хураагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гарч байж энэ асуудал шийдэгдэнэ.

Мөн “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр одоогоор 5.3 тэрбум орчим төгрөгийн оффисын талбай илэрч хураагдсан байдалтай байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 22 хүнд холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжжээ.

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтан мөн тус компанийн ахлах мэргэжилтэн болон “Тавантолгой ХК” -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэг хүн цагдан хоригдоод байгаа аж.

Exit mobile version