Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Телуханы Аубакир: Монгол Улс улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах ёстой

Нийтэлсэн

Улсын аварга тариаланч хамт олныг хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг  сайжруулах болон нийгэмд оруулсан аж ахуйн нэгжийн хувь нэмрийг үнэлэн шалгаруулдаг билээ. Энэ жил Улсын аварга тариаланч хамт олон гэх эрхэм хүндэт шагналыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тарианцацал” ХХК хүртжээ. Тус компанийн захирал Телуханы Аубакир нь Монгол Улсын ард иргэдийг эрүүл цэвэр хүнсээр хангах, улаанбуудайг тариалах ажлыг 20 гаруй жил хийж байгаа юм. “Тарианцацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийт талбайн 80 хувьд улаанбуудайг тарьж ирсэн. Өдгөө агротехникийн хөгжлийг дагаж, рапс буюу тосны ургамлыг сэлгээндээ тариалж эхэлжээ.

Энэ талаар “Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир “Энэ жил манай компани улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ ганц жилийн хөдөлмөр биш. Олон жилийн тогтвортой үр өгөөжтэй, үйл ажиллагаа явуулсан манай хамт олны хичээл зүтгэл юм. Манай хамт олонд агротехнологийн талаас зааж, зөвлөдөг ах нар, орон нутагтаа олон жил тариа тарьсан тариаланчдын зөвлөгөө гээд бид бүгдийн хичээл зүтгэлийн үр шим нь энэ шагнал юм. Монгол Улс Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн босгон дээр Улсын аварга гэх эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаад манай хамт олон болоод орон нутгийнхны зүгээс талархалтай хүлээж авч байгаа” гэлээ. “Тарианцацал” ХХК нь 2019 онд Га-гаас 19.2 центнер ургац хурааж авчээ.

Ард түмнээ хүнстэй байлгахын тулд төр засаг дараа дараагийн алхуудмыг хийх ёстой байна

“Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир нь газар тариалангийн салбарт хорь гаруй жил зүтгэсэн туршлагатай тариаланч. Түүний аав Телухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул. 1963 онд ХААДС-ийг Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгсч, илгээлтээр Сэлэнгэ аймгийг зорин нэг насаа улаанбуудай тарихад зориулсан нэгэн. Хүүхэд байхаасаа л аав Телуханын хамт тариан талбайд өссөн тэрээр өдгөө салбартаа тэргүүлэгчдийн нэг болоод байгаа юм. Телуханы Аубакир ааваасаа газар тариалангийн ажлыг өвлөж авснаасаа хойш аж ахуйн агротехнологийн шинэчлэлүүд, үрийн шинэчлэл, техник паркийн шинэчлэл болоод аж ахуйн бусад чиглэлээр ажиллаж байгаа юм.

Монгол Улс жилд 450-500 мянган тонн улаанбуудайг хүнсэндээ хэрэглэдэг. 2008 онд Атар III аян эхэлж, газар тариалангийн салбар улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд техник, агротехнологийн чадамжтай болсон. Сэлэнгэ аймаг улаан буудайн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Тодруулбал, Сэлэнгэ аймаг улсын улаанбуудайн хэрэгцээний 50-иас дээш хувийг дангаараа хангадаг газар тариалангийн бүс нутаг юм.

Энэ талаар Телуханы Аубакир “Ард түмнээ хүнстэй, талх тариатай нь байлгахын тулд төр засгийн зүгээс дараа дараагийн алхмыг хийх ёстой. Атар IV аяныг зарлах шаардлага ч бий. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хуурайшилт, дулаарал, цөлжилт асар ихээр явагдаж байна. Үүнд байгаль цаг уурын өөрчлөлт болон бэлчээрийн мал аж ахуй нөлөөлөлдөг. Цаашид хүн амын өсөлтөөс шалтгаалж, улаанбуудайн хэрэгцээ өшөө өснө. Тиймээс тариалангийн талбай руу хөрсөн доорх болон хөрсөн дээрх усыг ойртуулж, тэндээсээ баталгаатай, усалгаатай нэг сая тонн улаанбуудайг хурааж авах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал, ОХУ-ын Алтайн хязгаарт 200 гаруй км урттай сувгийг татаж, тариан талбай руу ойртуулж өгсөн. Казахстанд мөн 490 км суваг бий. Ийм сувгуудыг татсанаар тариан талбай хажуугаар бэлэн усыг гаргаж ирж, тариагаа услах бололцоотой. Улаанбуудай гэдэг хүнсний аюулгүй байдлын стратегийн чухал бүтээгдэхүүн учраас дотоодоо баталгаатай хангах ямар арга байна вэ гэдгийг эрэлхийлэх нь зүйтэй. Төр засаг, тариачид маань хичээх ёстой. Хүнсний аюулгүй байдал гэдэг ард түмнээ хэрхэн өлсгөхгүй байх вэ гэдгээс эхэлдэг” гэлээ.

Монгол мах дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадамжтай

“Тарианцацал” ХХК газар тариалангаас гадна эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. 1996 оноос эхлэн симментал үүлдрийн сүүний чиглэлийн үхрийг үржүүлж ирсэн. Өнгөрсөн жилээс махны чиглэл рүү орж байгаа гэнэ. Телуханы Аубакир “Газар тариалан, Улаанбуудайн үйлдвэрлэл хажуудаа мал аж ахуйг дагуулах ёстой. Тэгж байж л бэлчээрийн мал аж ахуйг багасгаж, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг оруулж ирэх нөхцөл үүснэ. ХАА-н илүүдэл бүтээгдэхүүн мал аж ахуйг тэтгээд явах бололцоотой байдаг учраас махны чиглэлийн сүргийн бүтцийг сайжруулахад газар тариалангийн оруулах хувь нэмэр их” гэсэн юм. Уг компани 1984 онд Оросуудын барьж ашиглалтад оруулсан саалийн механикжсан Фермийг шинэчлэн засварлаж, тэндээ махныхаа чиглэлийн үхрүүдээ үржүүлдэг байна. Малын тэжээлийн асуудлын талаар тэрээр “Бусад аймгийн хувьд малын царгас, вандуй, эрдэнэ шиш гэх мэт малын тэжээл болох ургамлуудыг тариалах бүрэн бололцоотой. Өртөг багатай, чанар сайтай, тэжээллэг ургамлыг гаргаж авна гэдэг малаас авах ашиг шимийг дээшлүүлдэг. Эдийн засгийн хувьд махыг хурдан эргэлтэд оруулах цаашлаад дотоодынхоо махны хэрэгцээг битгий хэл хөрш орон руугаа экспортлох бүрэн бололцоо нээгдэнэ. Норвегийн туршлагаас харахад 1960-аад оноос эхлээд малын гоц халдварт өвчнүүдийг бүрэн зогсоож чадсан. Монгол Улсын хувьд ч малын гоц халдварт өвчнүүдийг зогсоох бүрэн бололцоотой. Малын гоц халдварт өвчнийг зогсоочихвол Монгол мах дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадамж бий” гэлээ. “Тарианцацал” ХХК-ын ферм өдгөө 200 орчим толгой махны чиглэлийн үхэртэй. Цаашдаа 1000-аас дээш гаргах бодлоготойгоор ажллаж байгаа юм.  Түүнчлэн тус аж ахуй нэгж хүнсний нарийн ногоо тариалдаг бөгөөд өртөг их шингэсэн сармис, сонгиныг энэ жилээс тариалж эхлэх гэж байгаа юм. Өнгөрсөн жил “Тарианцацал” ХХК-ын хамт олон  20 га-д тариалах сонгино, сармисынхаа үрийг бүрэн гаргаж авчээ. Нарийн ногоо тариалах техник, технологи, агуулах, зоорины асуудлыг бүрэн шийджээ. “Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир энэ жил Улсын аварга тариаланчаар шалгарсан бусад аж ахуй нэгжүүд болон Улсын аварга малчин, сайн малчин болсон бүх хөдөлмөрч ард иргэддээ цааш цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүссэн юм.

 

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа