CRI Монгол радио

Ши Жиньпин “2023·Хятадын Төвөдийн хөгжлийн форум”-д баярын захидал илгээв

Нийтэлсэн

5-р сарын 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин “2023·Хятадын Төвөдийн хөгжлийн форум”-д баяр хүргэн захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, ард түмний аз жаргал бол хүний хамгийн том эрх, хөгжил бол ард түмний аз жаргалыг биелүүлэх түлхүүр юм. Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш төв засгийн газар болон бүх улсын ард түмний хүчтэй дэмжлэгээр, Төвөдийн бүх үндэстний боловсон хүчин, олон түмэн шаргуу ажиллан тууштай зүтгэж, Төвөдийг олон мянган жилийн турш хүлж ирсэн туйлын ядууралын асуудлаас ангижруулж, бүх Хятад улстай хамтдаа чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, эрч хүчтэй хөгжил цэцэглэлтийг бий болгосон юм гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах шинэ аянд Төвөд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн бүтэн, үнэн зөв, бүх талаар хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг ахиулах ажлыг түргэтгэж, эв нэгдэлтэй, баян чинээлэг, соёлтой, эесэг зохицонгуй, үзэсгэлэнтэй сайхан, орчин үеийн социалист шинэ Төвөдийг байгуулахаар хичээн зүтгэх ёстой, ингэснээр ард түмэн илүү сайхан, аз жаргалтай амьдрах болно гэжээ.

“2023·Хятадын Төвөдийн хөгжлийн форум”-ыг Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба хийгээд Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын засгийн газар хамтран зохион байгуулж, “Шинэ эрин, Шинэ Төвд, Шинэ аян – Төвөдийн чансаатай хөгжил хийгээд хүний эрхийн хамгаалалтын шинэ хуудас” уриан дор болж, 23-нд Бээжинд нээлтээ хийсэн байна.

Exit mobile version