Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

БНХАУ ба Төв Азийн орнуудын түншлэл

Нийтэлсэн

БНХАУ ба Төв Азийн таван орон, тодруулбал Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистаны анхны дээд хэмжээний уулзалт өнгөрөгч долоо хоногт буюу тавдугаар сарын 18-19-нд Хятад улсын баруун хойд нутгийн Шааньси мужийн Шиань хотноо боллоо.

Шианийн дээд хэмжээний уулзалтын үеэр холбогдох талууд өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны ололт амжилтуудаа үнэлэн дүгнэж, хамтын ажиллагааны шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа.

БНХАУ-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлэхдээ “Төв Азийн хөгжил цэцэглэлт нь бүс нутгийн орнуудын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлд нийцэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц өгнө” гэсэн юм.

Бүх нийтийн хамтын хөгжил цэцэглэлт чухал болохыг Ши Жиньпин онцлон тэмдэглээд, “Бүс ба зам” санаачилга болон “Дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг талуудад уриалсан байна.

БНХАУ ба Төв Азийн хамтын ажиллагаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, БНХАУ болон Төв Азийн таван орны амжилттай хамтын ажиллагааны нууц нь харилцан хүндэтгэл, сайн хөршийн найрсаг харилцаа, эв санааны нэгдэл болон харилцан ашигтай хамтын ажиллагаа юм.

БНХАУ-Төвийн Азийн худалдааны хэмжээ 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 70.2 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, одоогоос 31 жилийн тэртээд талууд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдааны хэмжээ нь 100 дахин өссөн байна.

Энэ оны эхний дөрвөн сард БНХАУ-аас Төв Азийн таван оронтой хийсэн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар өсөн 173.05 тэрбум юань буюу 24.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн дан ганц өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадаас эдгээр таван оронтой хийсэн худалдааны хэмжээ 50.27 тэрбум юаньд хүрч, анх удаагаа 50 тэрбум юань давсан нь талуудын худалдааны түүхэн дэх нэгэн шинэ амжилт болсон байна.

Дэлхий дахины нөхцөл байдал амаргүй, адармаатай байгаа энэ цаг үед БНХАУ болон Төв Азийн орнууд бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, улс орныхоо хөгжил дэвшлийг ахиулахын тулд бие биенээ илүү дэмжиж, харилцан итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлэх нь чухал болохыг Шиань хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр холбогдох улс орнуудын удирдагчид цохон тэмдэглэж байсан юм.

Шинэ эриний хамтын ажиллагаа

БНХАУ ба Төв Азийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээс эхлээд соёлын солилцоог бэхжүүлж, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалах зэрэг асуудлыг хамарсан найман зүйл бүхий санаачилгыг Шиань хотод болсон талуудын  анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин танилцуулжээ.

  • Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Хятад улс болон Төв Азийн цаашдын хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлж, тогтвортой ахиулах боломж гэж харж буйгаа Ши Жиньпин дарга илэрхийлээд, дараах саналуудыг дэвшүүлсэн байна.
  • Хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхийн тулд Хятад улс аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын менежмент, боловсрол болон улс төрийн намуудын асуудал зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуудлаар уулзалт, яриа хэлэлцээний механизм байгуулахыг санал болгов.
  • Харилцаа холбоог нэмэгдүүлэхийн тулд Хятад улс хил дамнасан ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлж, Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтыг дэмжиж, боомтуудыг шинэчлэх ажлыг түргэтгэж, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний зангилаануудыг хөгжүүлж, Төв Азийн орнуудад бизнес эрхлэх, бараа бүтээгдэхүүний агуулахууд барихад бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
  • Эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд Хятад-Төв Азийн эрчим хүчний хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгож, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, газрын тос, байгалийн хийн худалдааг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээгээр эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ эрчим хүч, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятад улс санал болгож байна.
  • Төв Азийн орнуудтай ногоон инновацийн хамтын ажиллагааг ахиулахад Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин мэдэгдээд, Төв Азид хөрс боловсруулалт, усны хэмнэлттэй усалгаа, өндөр технологийн бизнес, мэдээллийн технологийн парк байгуулах зэргийг санал болгожээ.
  • Хөгжлийн чадавхыг бэхжүүлэхийн тулд Хятад улс шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах чиглэлээр Төв Азийн орнуудтай хамтран ажиллах төлөвлөгөөнүүдийг боловсруулна гэж Ши Жиньпин хэлсэн байна. Эдгээр улс оронд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хөхиүлэн дэмжинэ. Хятад улс Төв Азийн орнуудад 26 тэрбум юань буюу 3.72 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлнэ.
  • Соёлын солилцооны тухайд, Хятад улс Төв Азийн орнуудыг ‘Соёлын торгоны зам’ хөтөлбөрт оролцохыг урьж, уламжлалт анагаах ухааны төвүүдийг олноор байгуулж, соёлын аялал жуулчлалын тусгай галт тэрэг ажиллуулахыг дэмжинэ гэж Ши Жиньпин мэдэгджээ.
  • Хятад улс бүс нутгийн энх тайвныг хамгаалахын тулд Төв Азийн орнуудад хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхыг сайжруулахад туслахад бэлэн байна гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Афганистаны хөрш орнуудын дунд зохицуулалтын механизмыг сайн ашиглаж, Афганистаны энх тайван, сэргээн босголтыг хамтдаа ахиулахад хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тэрбээр онцолжээ.
  • Хятад улс Төв Азийн орнуудтай орчин үеийн шинэчлэлийн үзэл баримтлал, практикийн солилцоог эрчимжүүлж, хөгжлийн стратегиудаа нэгтгэж, хамтын хүчин чармайлт гаргахад бэлэн буйг Ши Жиньпин мөн онцолсон байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНХАУ болон Төв Азийн Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистан гэсэн таван орны төрийн тэргүүн нар хоёр жил тутамд дээд хэмжээний уулзалт хийж байх үндэс суурийг тавьж өглөө. Эдгээр орнуудын дараагийн дээд хэмжээний уулзалт 2025 онд Казахстанд болно.

Г.Солонго

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа