CRI Монгол радио

АНУ “Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” гэсэн хуучин башир аргаа болих хэрэгтэй

Нийтэлсэн

Дэлхийн эрүүл мэндийн 76-р ассамблей саяхан “Тайванийг ажиглагчаар оролцохыг урих” саналыг хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзав. Одоогийн байдлаар АНУ “Тайванийг дэмжиж, чуулганд оролцуулах” оролдлого нь долоон жил дараалан бүтэлгүйтэв. Энэ нь нэг Хятадын зарчим бол цаг үеийн чиг хандлага, хүмүүсийн хүсэл эрмэлзэл гэдгийг бүрэн харуулж байна. АНУ-ын “Тайванийг дэмжих” шоу нь олон улсын тавцанд хүлээн зөврөөрөгдөхгүй болоод байна.

Тайваньтай холбоотой саналыг энэ удаад Белиз зэрэг зарим улс орон дэвшүүлсэн ч үнэндээ гол найруулагч нь АНУ. Арав гаруй хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен мэдэгдэл хийж, ДЭМБ Тайванийг уулзалтад ажиглагчаар оролцохыг урихыг “хүчтэй дэмжиж” буй илэрхийлсэн. Хэдхэн хоногийн өмнө “Тайвань дахь Америкийн нийгэмлэг” гэгч Их Британи, Канад болон бусад орны “Тайваньд суугаа байгууллагууд”-тай хамтарсан хэвлэлийн мэдэгдэл гэгчийг нийтэлж, “Тайванийг дэмжиж чуулганд оролцуулах”-ыг уриалсан. “Зарц дүү” нь урьд нь гүйж, “том ах” нь хөшигний ард суух жүжгийг цөөн хэдэн улс тоглосоор ирсэн. Сүүлийн үед “скрипт”-ээ өөрчилдөг ч үгүй, бараг шууд “хуулбарладаг” болсон. Үүний үр дүнд Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулган дээр Тайванийн “дипломат улс” гэгддэг улс орон санал дэвшүүлж, Америк, Барууны цөөн хэдэн улс дэмжих оролдлого хийсэн ч ямар ч эргэлзээгүйгээр ялагдал хүлээв.

Энэ үр дүнгийн хувьд АНУ хэнийг ч сайн ойлгож байна. Юуны түрүүнд хамгийн чухал шалтгаан нь Тайваньтай холбоотой санал нь олон улсын дүрэм, ялангуяа НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейгаас баталсан нэг Хятадын зарчмыг зөрчсөн явдал юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоол, Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 25.1-ийн тогтоолын дагуу бол Тайванийн бүс нутаг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблей зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо нэг Хятадын зарчмын дагуу зохицуулах ёстой. Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейг нээхээс өмнө 140 шахам орон нэг Хятадын зарчмыг баримталж, Тайванийг Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулганд оролцохыг эсэргүүцэж байгаагаа Хятадад мэдэгдсэн бол 100 орчим улс үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захиралд тусгайлан захидал бичиж, ил мэдэгдэл гаргасан нь дээрх байр суурийг дахин нотолж байгаа юм.

Жил болгон л “Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” АНУ-ын хуурамч жүжиг нь бүтэлгүйтсэн ч яагаад үүнийг байнга зохион байгуулаад байдаг вэ? Энэ нь АНУ-ын нийтлэг тактик бөгөөд “Тайваниар Хятадыг хазаарлах” гэсэн оролдлого, өөрөөр хэлбэл Тайваньд “олон улсын орон зай” олгох шоу юм. Цаад зорилго нь Тайванийн асуудлыг “олон улсын асуудал” болгон, олон улсад “Нэг Хятад нэг тайвань” байгаа гэдэг буруу ойлголт өгч, олон улсын нийтлэг ойлголтыг няцах гэсэн оролдлого юм. Нөгөө талаар энэ нь тогтмол “бизнес” болсон. Тайванийн бүс нутаг жил болгон Америкийн улс төрчдөд их хэмжээний мөнгөн “өргөц” өргөдөг болохоор хариуд нь бэлэг барьж хэрэг юм. Тиймээс жил болгоны энэ үед “Тайванийг дэмжиж цуулганд оролцуулах” оролдлого нь АНУ-ын зарим улс төрчдийн албаны ажил болсон бөгөөд үр дүн ямар байх тийм ч чухал биш юм. Ямартай ч Тайвань нь АНУ-ын шатрын хөлөг л төдий юм.

Хэнчээн жүжиглэсэн ч АНУ-ын тал “Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь гарцаагүй бүтэлгүйтэх болно. Тайванийн 23 сая хүний ​​хувьд хүчирхэг эх орондоо түшиглэж байж л хөгжих орон зай нэмэгдэж, олон улсын тайцанд нүүр бардам нуруу тэнэгэр, илүү итгэлтэй байх болно. “Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого

бэлхүүс нь бат бөх болж, олон улсын тавцанд илүү итгэлтэй болно. АНУ “Тайванийг чуулганд оролцуулах” гэсэн хуучин башир аргаа болих хэрэгтэй.

Н.Пүрэвжав

Exit mobile version