CRI Монгол радио

Төвөдийн өнөөдрийн бодит амьдрал хөгжлийн гэрч

Нийтэлсэн

2022 оны 12-р сард Төвөдийн ачааны машины жолооч Ма Жиан “Нагкугаас Лхас хүрэх хурдны зам нь ачааны тээврийн хэрэгсэлд нээлттэй болсон” хэмээх сайхан мэдээ хүлээн авав. Энэ нь урьд нь хамгийн багадаа 6 цаг явдаг байсан замыг одоо 3 цаг хагас болгож богиносгосон гэсэн үг. Түүний шатахууны зардал, цаг хугацааг хэмнэж, тэр хэрээр машины эвдрэл гэмтлийг ч бууруулсан хэрэг юм.

ТӨЗО нь “дэлхийн дээвэр” хэмээгддэг Хөх нуур төвөдийн өндөрлөгт оршдог бөгөөд замын тээвэр нь Төвөдийн хөгжлийг харах цонх юм. Хуучин “амьтан хүний хөл хүрээгүй буйд зам” байснаас одоо хурдны зам, төмөр зам, агаарын замыг холбосон тээврийн цогц систем хүртэлх бүтээн байгуулалт нь Төвөдийн үсрэнгүй хөгжлийн гэрч болсон. “Ард түмний аз жаргал бол хамгийн том хүний эрх бөгөөд хөгжил бол ард түмний аз жаргалыг хэрэгжүүлэх гол түлхүүр юм” хэмээн Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны өдөр болсон “Хятадын Төвөдийн хөгжлийн форум-2023”-д баяр хүргэсэн захидалдаа бичжээ.

Одоогоос 72 жилийн тэртээх тавдугаар сарын 23-нд Төвөдийг энх тайвнаар чөлөөлсөн. Энэ үйл явдал нь Төвөдийг Хятадаас салгах гэсэн гадны хүчний төлөвлөгөөг нурааж чадсан. Энэ өдөр нь мөн шинэ Төвөдийн эхлэлийн цэг болсон. Дараа нь Төвөдөд хийсэн ардчилсан шинэчлэл нь олон сая хамжлагатуудыг эрх чөлөөтэй болгож, хүний эрхийг бүрэн хамгаалж, улс орон, нийгэмд жинхэнэ эзэн болох боломжийг олгосон.

Одоо Хятадын дижитал эдийн засгийн эрчтэй хөгжил нь Төвөдийн эдийн засагт шинэ эрч хүч нэмлээ. 2022 онд ТӨЗО-ны аж үйлдвэрийн эдийн засаг, дижитал эдийн засаг ДНБ-ий 19%-ийг бүрдүүлж, үүнээс дижитал эдийн засгийн нэмүү өртөг 20 тэрбум юаниас давж, жилийн зорилтот хэмжээнээс давж, хоёр жил дараалан дунджаар 16%-иар өсөв. Дижитал эдийн засгийн багц төслүүд хэрэгжиж, шинэ дэд бүтцийн хэрэглээ түргэссэн нь Төвөдийн хөгжлийн нөөц бололцоог нээсэн юм.

Төвөдийн хөгжлийн зам улам сайжирч байгаа ч барууны зарим улс төрчид Хятадын засгийн газраас Төвөдийн ард түмний амьдралыг сайжруулахад оруулсан асар их хүчин чармайлтыг үл ойшоож, хүний эрхийн асуудал гэгчийг тасралтгүй дэвэргэсээр байна. Тэдний оролдлогыг олон улсын хамтын нийгэмлэг маш тодорхой харж байна. Энэтхэгийн судлаач Викаш Кумар Сингх хэлэхдээ, барууны зарим хүмүүс ажлын өрөөндөө агааржуулагчтай тухайлж суудаг ч Төвөдийг ард түмнийг тэдэн шиг орчин үеийн соёл иргэншилд оруулахыг хүсэхгүй байдаг. “Төвдүүд кино театрт очиж, хурдны галт тэрэг барих эрхтэй. Тэд энэ бүгдэд хүрсэн бөгөөд өөрсдийн соёл, гэр орноо хамгаалж үлдсэн” хэмээн онцолсон юм.

Төвөдийн хөгжил нь Хяталдын бодлоготой шалшгүй холбоотой. Одоогийн байдлаар Хятад улс Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, Төвөд ч хөгжлийн шинэ гараан дээр зогсож байна. Өөрийнхөө хөгжлийг улс орныхоо хөгжилтэй нягт уялдуулан, Төвөдийн хүний эрхийг хамгаалах ажил улам сайжирч, Төвөдийн ард түмний амьдрал улам дээшлэх болно. Үнэн бодит баримтын өмнө Төвөдийг харлуулдаг тэдгээр гүтгэлэг хов жив яваандаа замхарах нь гарцаагүй.

Exit mobile version