Бидэнтэй нэгд

Нийгэм

Гунигт шаргал ордон, “НҮГЭЛТ” ганган түшээд

Нийтэлсэн

Шаргал ордонд Хууль тогтоох дээд байгууллага ноёлж, Засгийн газар парламентын шийдвэрийг гүйцэтгэх зарчмаар оршдог. Тогтолцоо ийм. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага шүү дээ.

Одоо бол УИХ-ын гишүүд маань хаана, ямар байгууллагад ажиллаж байгаагаа ч мэдэхээ больж, зүг чиггүй гуниг гансралд дарагдсан байгааг ордны босгоор алхсан хэн ч мэдэрнэ. УИХ-ын гишүүд маань Засгийн газраас оруулж ирсэн ямар ч саналыг хоёр гараа өргөн дэмжих болов. Байр суурь нь солигдсон гэмээр энэ цаг үед ард түмэн маань хэтэрхий их “нүгэл” үйлдсэн түшээд сонгож дээ гэхээс өөр хэлэх үг алга. Засгийн газрын зарим гишүүд ч дав дув гэсэн цочоотой өдөр хоног өнгөрөөж байна. Т.Аюурсайханаар жишихэд л дав дув гэхээс яахав. Инээд хөөр эзгүйрч, гуниг шаналан ноёлох энэ ордонд хэтдээ хөл тавих хүн олдох уу, үгүй юу гэх адын бодол ч төрнө.

Одоогийн байдлаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, олон тооны гишүүдийг шалгаж байна. Товчхондоо, Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд маань АТГ-ын комиссарын ширээн дээрээс Мөрдөн байцаах газрын Ахлах мөрдөнгийн өрөөнд, Прокурорын газрын бүртгэл дээрээс Шүүхийн индэр хүртэл ил далд асуудлаа шийдүүлж байна. Мөн олон тооны өндөр дээд алба хаагчид гэрээсээ болон ажлынхаа талбар дээрээс Цагдан хорих 461 дүгээр ангийн наар хүртэл хөглөрч байхад Шаргал ордон яаж баяр хөөртэй байх вэ. Үүнээс гадна шинэ тутам улс төрд горилогч хурган улстөрчид, төлгөн бизнесмэнүүдийг хүртэл хоморголж байгаа гэхээр нийгмийг хамарсан асуудал болж байна.

Сэтгүүлч миний бие соёл, урлагийн албаны сэтгүүлчээс 2007 онд улс төрийн талбарт шилжиж Төрийн ордноор эргэлдэх болсон. Бидний ажил хойно эргэлдэхээс ч яахав. Энэ цагаас хойш  өнөөдрийнх шиг гунигт автсан байхыг үзээгүй. Тэр ч бүү хэл нэгэн үе парламент маань хошин драм байж инээд хөөр цалгиаж байсан даа. Уг нь парламент нь хошин драм тоглох газар биш ч уруу дорой царайлсан эрх баригчидтай, эмгэнэлт жүжгийн тайз байхаас дээр ч юм шиг. Тэр л үед “Буян” Б.Жаргалсайхан тэнд солиорч, Л.Гүндалай энд элийрч, “Фортуна” Н.Батбаяр хоймор бөөлж гээд инээд хөөртэй асуудлаа шийдэж ирсэн ордон юм шүү дээ. Одоо ийм дүр ч алга. Нэгнээ тагнасан, амьсгалаа хүртэл хянасан, дуу шуугүй 73 гишүүн хууль хэлэлцэн баталж байна. Гурав нь хөөгдсөн шүү дээ. Сонгууль хүртэл хэдийг хөөх юм, бүү мэд.

Шаргал ордны үүдээр ороход гутлынхаа хоншоорыг ширтэх шахаж, толгой ганзагласан гишүүд хялалзан зөрнө. Мэдсээр байж гуниг гансралынх нь шархыг хөндөж “тамлах” сэтгүүлчид тэднийг нэхэн хөөнө. Ердөө ордны дүр зураг энэ. Эрх биш нэр зүс мэдэх гишүүдийн өрөөний босго давахаар шивнэж ярьсан нөхөд илүү дутуу ч хөдөлгөөн хийхгүй, хяламхийж харна. Мэнд мэдсэн болно. Алив нэг зүйл лавлаж асуухаар “Өө тийм үү” гэхээс өөр хариу үл хэлнэ. Уг нь хэдэн жилийн өмнө бол бараг нэмээд шахуу цуурчихдаг гишүүн маань хүртэл үгийн сандаа “Сайн сайн уу, өө тийм үү, мэдээгүй” гэх хэдхэн үгтэй дуугаа хураажээ. Энэ үүднээс харахад сэтгүүлч бид ардчилсан нийгмийн 33 жилийн урсгалд нэгэн шинэ түүхийн амьд гэрч болж байгаа юм. Чухам Ю.Цэдэнбал, Л.Брежневийн үед ордон ямар байсныг мэдэхгүй юм. Өнөөх их хэлмэгдүүлэлтийн үед бол өнөөдрийн уур амьсгал байсан байж болох юм. Үүнээс товчхон дүгнэж хэлэхэд манай УИХ-ын гишүүд ихээхэн “нүгэл” хийсэн, ихээхэн ганган түшээд юм даа гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Өнгөрөгч 2019 оноос шударга ёс тогтооно хэмээн нэр бүхий таван гишүүн иргэдийн индэр дээр гарч ирэв. Энэ цагаас олон талын ажиллагаа өрнөлөө. Юуны өмнө газрын наймааны сүлжээ бий болгож, төрийн албыг мөнгөний схемд оруулсан хэргээр УИХ-ын дарга М.Энхболд болон түүний багийг татан унагаахаас эхлэн ажиллагаа өрнөсөн. Өнөөдөр нүүрсний хулгайчаар олон эрх мэдэлтнийг зарлан шалгахаас эхлээд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид, түүнд нөлөөлсөн эрх мэдэлтнүүд, авлига албан тушаалын гэмт хэрэг гээд урт дараалал үүсэхээр сүүлийн хэдэн жилд төрийн өндөр дээд алба хашсан нөхөд хуйгаараа шалгагдах бололтой. Саяхан гэхэд сангуудын ил тод байдлын хүрээнд эрх мэдэлтнүүдийн мэдээллийг ил болгож байна. Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж, үүний дагуу олон үйл явц байгаагийн нэг нь авлигын загалмайлсан эцэг гэгдэх Т.Бадамжунайг хилийн чанадаас баривчилж авчраад хорьчихлоо.

Мөн гэмт хэрэг өдүүлээд гадаадад оргон зайлсан олон тооны нөхдийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрахаар зэхэж байгаа зэрэг нь Шаргал ордны баяр хөөрийг нэгэнт арчсан бололтой. Гэмт хэрэг өдүүлсэн бол шалгаж таарна, зохих шийтгэлийг нь өгч таарна. Хууль цаазтай бүрэн улс шүү дээ. Гэмт хэрэг өдүүлээгүй байсан ч уг асуудлыг тодруулахын тулд УИХ-ын гишүүний “бүрэн эрх”-ийг үл тоон шалгах ёстой. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байна, заримыг нь бүрэн эрхтэйгээр нь шалгаж байгаа. Гэтэл аль ч талаараа шалгаж байгаа бол шалгаж байгаа. Айсуй 2024 оны сонгууль болоход нэг жил гаруйхан хугацаа байна. Наашлуулж харахаар ямар нэгэн хэргийн холбогдогч байж болзошгүй асуудлаар шалгагдаж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын наана асуудлаа цэгцлэхгүй бол УИХ-д нэр дэвшихгүй. Ийм хууль эрх зүйн орчинтой. Өөрөөр хэлбэл, найман сарын дотор хэрэгтэн мөн биш эсэхээ нотолсон байх учиртай. Тодотговол, УИХ-ын гишүүн Дондог ямар нэгэн асуудлаар шалгагдаж байгаа бол яллагдагч мөн. Түүнийг эхлээд Цагдаагийн газраас мөрдөн шалгаж, прокурорын газарт хэргийг шилжүүлнэ. Прокурорын газар хэргийн хянан шийдвэрлэхэд чамгүй хугацааг зарж, эцэст нь хэрэгт холбогдолгүй бол хэрэгсэхгүй болгоно. Хэрвээ ямар нэгэн байдлаар холбоотой бол яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, Монгол Улсын шүүх эцэслэн шийдвэрээ гаргаж байж нөхөр Дондогийг гэмт хэрэгтэн мөн эсэхийг тогтооно. Үүнд асар урт хугацаа орно.

Тэр тусмаа албан тушаалын болон авлигын гэмт хэрэг бүгд бүлэглэлийн шинжтэй учраас мөрдөх шалгах явц нь асар удаан байдаг. Одоо тэдэнд үлдээд, байгаа найман сар ч багадна. Жишээлэхэд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Нүүрсний гэх хэрэгт 17 хүний нэрийг зарласан. Өнөөдөр ч энэ хэрэг АТГ-аас гараагүй байна гэхээр дараа дараагийн процесс мөн хэрээр удна. Яахав, гэмт хэрэг өдүүлсэн нь тохирох ял авч таарна. Харин урт хугацаанд шалгагдсаны эцэст гэм буруугүй нь тогтоогдох юм бол яах вэ. Тэр хүн улс төрийн карьераа нэг мөр алдаж байна. Үүний цаана хувь хүний нэр хүнд, аж амьдрал, шууд болон шууд бус хамаарал бүхий нөхөд, ахан дүүсийн аж амьдралд ч нөлөөлнө. Энэ тал дээр ямар нэгэн байдлаар нийтэд зарлахгүйгээр шүүн тунгаах нь ч зөв байж болох юм. Үнэхээр буруутай бол зарласан зарлаагүй илж болж, гэмтнээр цоллуулна.

Би дээр бүлэглэлийн шинжтэй хэмээн дурдсан нь учиртай. Зөвхөн нүүрсний хэрэг дээр аваад үзэхээр өнгөрөгч зургаан сарын хугацаанд “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт 75 холбогдогчтой найман хэргийг шүүхэд шилжүүлснээс 18 холбогдогчтой хоёрхон хэргийг анхан шатны шүүх шийдвэрлээд байна гэхээр асар урт хугацаа орж байгааг илтгэнэ. Яг одоогийн байдлаар 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх хянаж байгаа бол 33 хүнтэй холбоотой таван хэргийг прокурор хянаж байгаа юм. “Нүүрсний” хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 124 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны 81 нь нийтийн албан тушаалтан аж. Үүнд УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын дарга тус бүр нэг, аймаг сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх, Төрийн өмчит компаийн захирал, алба хаагчид гэх мэтээр цааш хөвөрч байгаа учраас хэргийг шалгах процесс маш удаан байхаас аргагүй. Тэгэхээр “Нүүрсний” болон бусад хэрэгт татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүд болон горилогчид ирэх сонгуульд нэр дэвших тухай саналтгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ19 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн