Нийгэм
Дэлгүүрийн худалдагчийн биед халдан, хэл амаар доромжилж танхайрсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Дэлгүүрийн худалдагч руу үйлчлүүлэгч нь хүйтэн мэс барьж танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, уг хэрэг 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах GS25 сүлжээ дэлгүүрт болжээ.
Иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан байна.
Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.