Улс төр

Дараагийн зургаан сангийн мэдээллийг ил болголоо

Нийтэлсэн

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас шил ажиллагааны хүрээнд сангуудын мэдээллийг ил болгосон талаар ээлжит мэдээллийг өнөөдөр /2023.05.29/ хийж байна. Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зургаан тусгай сангийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:

1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
3. Төсвийн тогтворжуулалтын сан
4. Эрүүл мэндийг дэмжих сан
5. Эрүүл мэндийн даатгалын сан
6. Ирээдүйн өв сангууд багтаж байна. Мөн дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын талаар мэдээллийг өгч байна.

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын зургадугаар сарын 1-н хүртэл өгсөн албан даалгавар биелүүлэх ажил үргэлжилж байна. Shilengov.mn сайтад өнөөдрийн байдлаар хуулиар нээлттэй болгох боломжтой Засгийн газрын сангуудаас дөрвөн тусгай сангийн мэдээлэл, мөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг бүрэн бүтэн байдлыг харгалзаж shilengov.mn сайтал холбож оруулж танилцуулж байна. Үүний эхнийх бол Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан. Энэ сан нь Цахим хөгжил харилцаа холбооны яаманд харьяалагддаг. Тус сан нь харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Энэ санг удирддаг бүтэц бүрэлдэхүүн байхгүй, санг бүрдүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй.

Нэг ёсондоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан компаниудын татварын дараах цэвэр ашгаас авсан хувиас санхүүжилтийг бүрдүүлдэг гэсэн үг. Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх журмыг батлаад санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх зарцуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хариуцуулснаар анх үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Ийнхүү 2009-2022 онд нийт 484 хуулийн этгээдээс 47,4 тэрбум, үүнээс мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 446 сая төгрөг, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчээс 72,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлсэн. Энэхүү сангийн санхүүжилтээр 2009-2022 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хүрээнд үндсэн зорилго болох алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулж, дэд бүтцийг сайжруулсан.

Exit mobile version