Энтертайнмент

Ёкозүнагийн Зөвлөл: Тэрүнофүжи бол бөхчүүдийн үлгэр жишээ

Нийтэлсэн

Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан өчигдөр Кокүгикан ордонд явагдлаа. Тус зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ямаүчи Масаюки “Тэрүнофүжи ёкозүна хүний үүргээ маш сайн биелүүллээ. Аварга хүн ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харууллаа. Тэрүнофүжи бол бүх бөхчүүдийн толь гэж хэлэхэд болно. Бүгд түүнээс үлгэр дуурайл аваасай” гэж магтлаа.

Мөн “Гэмтэл нь бүрэн эдгэрээгүй ч цолоо хамгаалж чадсаныг нь бид үнэлсэн. Ёкозүнад хамгийн ойр бөх байсныг нь мартаж болохгүй. Ирэх башёд эрүүл энх зодоглож, Тэрүнофүжи шиг гялалзана гэж найдаж байна. Кирибаяма озэки боллоо. Одоо тэр ёкозүна болохын төлөө барилдах ёстой. Цол ахих боломж түүнд их байгаа. Нагояд хоёр озэкитой сайхан тэмцээн болно. Удалгүй хоёр аваргатай болно гэж найдаж байгаа. Сэкивакэ нар маш сайн барилдлаа. Ирэх башёд гурван сэкивакэ озэки цолны төлөө барилдана. Болзлоо биелүүлж байвал хэт олон озэки байж болохгүй гэх мэт хязгаарлалт тавилгүй бүгдэд нь цол олгох хэрэгтэй” гэж ярьсан байна.

Exit mobile version